2016 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй
авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээ
авто зам, замын байгууламжийн төсөл, арга хэмжээ
Нийслэлийн Авто замын газар нь 2016 онд дараахь төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ.
НЭГ. АСЕМ-2016 уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд 6 төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнд:
- Гандийн гудамжны 1.6 км авто зам шинэчлэлт
- Баянмонгол хорооллын 1.1 км авто зам шинэчлэлт
- Их монгол улсын гудамжны 2.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт
- Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх 0.75 км авто замын өргөтгөл шинэчлэлт
- Энхтайваны гүүрний зүүн талын туслах авто замаас Сөүл ресторан хүүхдийн паркын дундуур Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж хүртэлх 0.98 км авто замын зураг төсөл, барилгын ажил
- Яармагийн гүүрнээс Чингэс хаан ОУНБуудал хүртэлх авто замын гэрэлтүүлэгчийг солих болон Богд уулын арын 17.5 км авто замын гэрэлтүүлгийг шинээр тавих эдгээр ажлыг Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх төсөл арга хэмжээ болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэнэ.
ХОЁР. Хөгжлийн банкны эх үүсвэрээр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 2016 онд санхүүжүүлэх 6 төсөл арга хэмжээ.Үүнд:
- Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хороо, Хонхор тосгон хүртэлх 1.79 км авто зам
- Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг Орбитын уулзвараас Толгойтын эцэс Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын өргөтгөл шинэчлэл
- УБ Налайх дүүрэг Төв замаас Городок хүртэлх 1 км хатуу хучилттай авто зам
- Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 21-р хороо Дарь Эх цогцолборын авто замын ажил
- БЗД ФМ-104.5 радиогийн хажуугийн 250 м замыг асфальтан зам болгох, сансарын колонкийн арын төв зам хүртэл
ГУРАВ. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд шинээр хэрэгжүүлэх 1 төсөл, арга хэмжээ.Үүнд:
- ХУД 7-р хороо 60 дугаар сургуулийн баруун уулзвараас Сонсголонгийн арын зам хүртлэх 1,2 км авто зам
ДӨРӨВ. Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 2016 онд он дамжсан болон шинээр хэрэгжүүлэх 4 төсөл, арга хэмжээ. Үүнд:
- Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртлэх 3,3 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
- Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөрбетон гүүр-Хандгайт чиглэлийн 16,35 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
- ХУД, 5-р хороо ХAAН банкны салбараас хойшхи 0,5 км авто зам
- Баянзүрх дүүрэг Монел орчмын 0.8 км авто зам
ТАВ. Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ. Үүнд:
- Он дамжин хэрэгжиж байгаа 3 төсөл, арга хэмжээ
- Багануур дүүргийн 2.4.5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 6.44 км авто зам
- Гүнтийн давааны авто замыг үргэлжлүүлэн 7.36 км авто зам барих ажил
- Өвөр гүнтийн 11 км авто зам барих ажил
- 2015 онд батлагдсан гүйцэтгэгч нь шалгараагүй 5 төсөл, арга хэмжээ
- Cалхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам
- Хуурай мухарын амны шинээр барих 2.0 км авто зам
- Шадивлангийн авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил
- Яргайтын богинын 1.3 км авто замын шинэчлэлт
- Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүр
Эдгээр ажлуудаас Cалхитын амны 1.9 км хатуу хучилттай авто зам, Алтай хотхоны хорооллын доторх авто замыг дунд голын авто замтай холбох гүүрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.
- НИТХ-ын 32/31 дүгээр тогтоолоор батлагдсан 2016 онд Нийслэлийн өмчийн Концессын зүйлийн жагсаалтаар шинээр хэрэгжүүлэх 38 төсөл, арга хэмжээ
Үүнээс зураг төсөл нь бэлэн болоогүй 15, зураг төсөл нь бэлэн болсон 23 ажил байна.
Бидний үзэж байгаагаар нэн тэргүүн ээлжинд дараах 5 зам, замын байгууламжийг эрэмбэлж байна. Үүнд:
Бидний үзэж байгаагаар нэн тэргүүн ээлжинд дараах 5 зам, замын байгууламжийг эрэмбэлж байна. Үүнд:
- Нарантуул ОУХТ-ийн баруун уулзвар болон төмөр зам дээгүүрх 435 у/м гүүрэн гарц
- Морингийн давааны гэр хорооллоос Авто худалдааны цогцолбор хүртэл 3.6 км авто зам, 310 у/м гүүрийн хамт
- Орбит-Баянголын уулзвар-аас Найрамдал зуслан хүртэлх 15.3 км авто зам, 24.7 у/м гүүрийн өргөтгөл, шинэчлэлт
- Авто худалдааны цогцолбороос Тахилтын авто замтай холбогдох 3.6 км авто зам, 4-н замын уулзвар, Төмөр зам доогуурх гарц, хийгдсэн 1.6 км замын гэрэлтүүлэг, явган замын хамт, Нарны зам Өгөөмөр захын орчмоор төмөр зам доогуур нүхэн гарц барьж Дүнжингарав худалдааны төвтэй холбох замуудыг тус тус барьж ашиглалтанд оруулах саналтай байна.
ЗУРГАА. БНХАУлсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 4 төсөл, арга хэмжээ. Үүнд:
- ЗЦГ-ын ойролцоо барих гүүрэн гарцын төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан.
- Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн “тусгайлан зээлийн гэрээ” 2015 оны 11 сарын 10-ны өдөр байгуулагдсан.
- Туул гол дээгүүрх Баянзүрхийн 288 у/м гүүр, Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтын тендерийг 2016.02.26-нд нээнэ.
- Улиастайн уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөж, шинэчлэлтийн төслийн санхүүжилтийг Засгийн газрын 2015 оны 458 дугаар тогтоолоор баталсан. Сангийн яам Хятадын ЭСЯ-аас ажил гүйцэтгэх компаниудын нэрсийг яаралтай ирүүлэх хүсэлтээ хүргүүлээд байна. Төслийн ажлыг 2016.06 дугаар сард багтаан эхлүүлэх зорилт тавьж байна.
ДОЛОО. Ашиглагдаж байгаа замуудын өнөөгийн байдал цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгөх. Үүнд:
- Нийслэл хотын авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажилд зарж байгаа хөрөнгө хүрэлцээгүй, авто зам, замын байгууламжийн арчлалт, урсгал засварт зарцуулах санхүүжилтийг нормативаар тооцохгүй байгаагаас зам, гүүрүүд тооцоолсон хугацаанаас өмнө эвдрэлд орох явдал хэвийн үзэгдэл болж, Нийслэлийн авто замын сүлжээний ашиглалтын бэлэн байдлын төвшин төдийлөн сайжрахгүй, шинэчлэгдэж байгаа замуудын үр ашиг сайн харагдахгүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэх гарц хайж зам, гүүрийн арчлалт, урсгал засварыг нормативаар санхүүжүүлэх тогтолцоонд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж “Нийслэл хотын Авто замын засвар, арчлалтын ажлын зардлын суурь норм”-ыг Монгол Улсын зөвлөх инженерүүдтэй хамтран НАЗГ боловсруулаад байна.
Нийслэлийн Авто замын газар