logo
Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

2016/03/01

Малчид, тээвэрчид, ард иргэдэдийн анхааралд: Гуравдугаар сарын 2-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2016 оны гуравдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл:  Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, говь талын нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр 13-18 хэм,  Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, Хараа, Ерөө, Туул Тэрэлж, Халх голын сав газар, Хэнтэйн уулархаг нутгаар 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 0-2 хэм дулаан байна. 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 хэм хүйтэн, харьцангуй чийг 92 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.


2016 оны гуравдугаар сарын 02-ноос гуравдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

 2-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5-нд зүүн зүгийн нутгаар цас орно. Салхи 2-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор, 3-нд ихэнх нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгороор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн байна. 3-наас баруун зүгийн нутгаар, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш