logo
Өнөөдрийн зурхай /2016.03.02/

Өнөөдрийн зурхай /2016.03.02/

2016/03/02

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 02. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын 23. Буд гараг.  Эрхтэний тэнгэрт одтой, 9 улаан мэнгэтэй харагчин хонь өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 34 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. 

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, эрдэнийг гадагш өгөх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Таны ажил төрөл, уран бүтээл түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөс ихээхэн хамаарна. Нөхөрсөг харьцаа ёс төдий хэлэлцээрээс таны бизнес бүхэлдээ амжилттай байх болно. Эмэгтэйчүүд энэ үед жирэмслэх, төрөх магадлал өндөр. Тамирчид ба дасгалжуулачдад ялангуяа хурд ба эрсдэл ихтэй спортод маш үр дүнтэй өдөр. Бусдад сэтгэгдэл төрүүлэхээр хувцаслаж, бусдын анхааралд өрт.


Үхэр (4/20-5/20)

Дотоод ертөнцдөө анхаарлаа төвлөрүүлэх өдөр. Та бүхний хувьд амжилтад хүрэхэд маш хүнд хэцүү байх болохыг тооцох хэрэгтэй. Учир нь энэ жилд онцгой их саад бэрхшээл, гэнэтийн том таагүй үйл явдлууд тохиолдох магадлалтай. Бодлогошронгуй, дуугүй байх болно. Таны энэ тайван байдал урт хугацааны харьцаа тогтоох хүмүүсийн анхаарлыг татна. Бусдаас бүү хөндий бай. Сэтгэл санааны энэ байдлаа тэдэнтэй хуваалц.


Хамтатгах (5/21-6/21)

Тохилог албан тасалгаанд тансаг буйдан дээр суух хүсэлтэй хүмүүс азтай боломжийг алдахгүйн тулд тэмц. Гол нөхцөл нь шууд удирдлагатайгаа сайн харьцаа тогтоох явдал. Дарга бол таны өсөн дэвжих гол хөдөлгөгч хүч болно. Танд болон хамтрагчдад багагүй ашиг авчрах хэлэлцээр хийх магадлалтай. Үүнийг та ямар ч эрсдэлийг үл хайхран хийхийг одод зөвлөж байна. Энэ танд заавал эерэг үр дүн авчрах болно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Биеийн төдийгүй, оюун ухааны бүх нөөц бололцоогоо дайчлан ажилла. Үр дүнд нь та олон нийтэд илт хүндлэгдэх болно. Хэрвээ та мэдэмхийрч их зан гаргавал танд хүндрэл ирэх болно. Бичиг баримтаа цэгцэл. Худалд автахаас зайлсхий. Түүнээс гадна далд саад нь амьдралыг хүндрүүлж болзошгүй. Бүрхэг зөн билиг нь үнэн байх болно.


Арслан (7/23-8/22)   

Өнөөдөр юмс таны төлөвлөсний дагуу байна гэж бүү найд. Ядаргаа гүйцэтгэлийг хязгаарлаж таны урам зориг, сонирхол буурна. Шинэ ажил, төсөл эхлэхээс зайлсхий. Од эрхсийн хандлага илүү нааштай болох хүртэл төлөвлөлт, бэлтгэл болон хэрэгжүүлэлтээ хойшлуул. Найдаж байгаа хүмүүс тань энэ удаад үнэхээр тус болох ч та туслалцаа асуухгүй байх нь дээр. Та ганцаараа ч үнэхээр сайн хийж чадна. Тэгж их анхаарал төвлөрүүлэх шаардлагагүй ч сайн хийдэг урлагийн ажил, сонирхолдоо анхаар. Эрсдэлтэй байдлаас зайлсхий учир нь энэ үе шинэ бизнес эхлэхэд таатай бус байна.


Охин (8/23-9/22)   

Хуучны ажил хэргээс болж түншүүдтэйгээ харьцаа муудаж магадгүй. Энэ нь энэ сарын сайн сайхан дүр төрхийг бага зэрэг гутаана. Ололт амжилтаа дүгнэ, ирээдүйгээ төлөвлөхөд сайн бөгөөд олонх матруудын хувьд таагүй цаг үед бэлтгэ. Та нууц хадгаламждаа мөнгө хадгалаарай. Ажил алба болон хувийн харилцаа холбоо тогтвортой байна. Та ирээдүйгээс айх хэрэггүй.


Жинлүүр (9/23-10/22)   

Өнөөдөр шинээр ажил эхлэхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Эхэлсэн бүх ажлаа дуусгахыг хичээ. Эмэгтэйчүүд бардам, өөртөө итгэлтэй байдал, өөдрөг сэтгэл хувийн харилцаанд бий болсон хямралыг даван туулах эсвэл мухардмал байдлаас нэр төртэйгөөр гарах боломжийг тэдэнд олгоно. Харин эрэгтэйчүүд яаруу тэвдүү байдал гаргах, хөнгөн хуумгай хандах, амлалтаасаа буцах хориотой. Энэ нь хайртай хүнтэйгээ маргалдах нэг шалтгаан болох болно.


Хилэнц (10/23-11/21)   

Ажил дээр идэвх чармайлт гарган зүтгэх хэрэггүйг од эрхэс анхааруулж байна. Учир нь хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр гарган зүтгээд ч таны санасан үр дүнд хүрэхгүй л болов уу. Бодол гэнэт өөрчлөгдөх, сэтгэл санаагаар гэнэт унах хандлага ажиглагдаж болзошгүй. Үдшийг гэр бүлийн хүрээнд өнгөрүүлж, ном унших, хайртай, дотнын хүмүүстэйгээ харилцах, гэр бүлийн тэмдэглэлт өдрийг хадгалж үлдсэн дүрс бичлэг үзэх, хөгжим сонсох зэргээр тайван нам гүм орчныг эрхэмлэ.


Нум (11/22-12/21)   

Томоохон эд зүйлс, эсвэл жижиг сажиг бэлэг гэр бүлийнхэндээ зориулан худалдан авахад таатай. Үл хөдлөх хөрөнгө бусад үнэт зүйлс үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүс маш ашигтай ажиллана. Хамтран ажиллаж байгаа хамтрагчтайгаа харьцахад үл ойлголцол төрөх эсвэл анхны төлөвлөгөөгөө өөрчлөхийг шаардах бөгөөд хуучин найзууд тань үнэтэй ажил хэрэгч зөвлөгөө өгнө. Үдээс хойш зөн билэг ба уран бүтээлч нөөц хүч чинь нэмэгдэнэ.


Матар (12/22-1/19)   

Амьдралын эрч хүчээ чиглүүлэх чадвартай холбоотой сэтгэл санааны шинэчлэлтийн үе эхэлж байна. Энэ өдөр танилцсан хүмүүс таны амьдралд томоохон үүрэг гүйцэтгэнэ. Таны төлөвлөгөөнд нөлөөлөх шинэ санаа бий болох бололтой. Гэхдээ болгоомжтой бай. Ашиг хонжоо зөвхөн эхлүүлсэн ажил төрөлд байх магадлалтай бөгөөд ямар нэгэн санаа санаачилга, аль эсвэл шинэ төлөвлөгөөнүүд чинь нүхэнд унаж байгаа мэт нуран унах, аль эсвэл мэдэгдэхүйц ашиг хонжоог авчрахгүй байх талтай. Ертөнцийг эргүүлэх гэж бүү оролд.


Хумх (1/20-2/18)   

Нэмэгдэл орлогын эх үүсвэр, үйл ажиллагааны шинэ төрөл хайхад хамтын үйл ажиллагаа ихээхэн амжилттай болно. Удирдлага болон улсын байгууллага, нийгмийн хамгааллын байгууллагад хандахад сайн өдөр. Таны өөрчлөгдөх чанар ба эргэн тойрныхоо хүмүүсийг өөртөө татах чадвар өндөр үр дүн гаргаж мэднэ. Гэхдээ та өөрийн өмнө том зорилт тавьсны хэрэггүй. Хэцүү ажлууд нэг өдрийн дотор биелэгдэхгүй. Өөрчлөлтөд сэтгэл хангалуун байж, хөнгөн хуумгай алхам бүү хий. Учир нь ийм алхам хийвэл эхний хагас жил уүүнийхээ шанг амсах болно..


Загас (2/19-3/20)

Эрүүл мэндэд таагүй өдөр. Сэтгэл санаа гэнэт өөрчлөгдөх, түгшиж сандрах, уурлаж бухимдах, хандлага ажиглагдаж болзошгүй. Энэ байдал таны түнштэйгээ харилцах харилцаанд сэв суулгаж болзошгүй. Илэн далангүй яриа, харилцан бие биеэ ойлгож, хүндэтгэх байдал эв найрамдал, зөвшилцлийг авч ирнэ. Өдөр тутмын амьдралд тохиолддог жижиг сажиг асуудлаа зохицуул. Эрүүл мэндийн асуудал мөн таны сэтгэлийг зовоох бөгөөд далайн гаралтай хоол хүнснийхээ төрлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш