logo
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллаж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллаж байна

2016/03/03

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хөвсгөл аймагт ажиллахаар тус аймагт өчигдөр хүрэлцэн ирэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хүрэлцэн ирэхэд тус аймгийн удирдлагууд хүндэтгэн угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож үг хэлнэ. Мөн “Хөх сувд-2016” мөсөн хотхоноор аялж, нутгийн нэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, нутгийн иргэдийн хийсэн гар урлалын зүйлсийг үзэж сонирхоно. Мөн өдрийн үдээс хойш аймгийн төв Мөрөн суманд ирж иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөөд байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш