Бид ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын бүтээлч санаачлага, иргэдийн оролцоо, сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн салбарынхны дэмжлэг чухал болохыг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрч, иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хүсэл зорилгоо нэгтгэж байна.
Ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхийн төлөө Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын тамгын газраас санаачлан хэрэгжүүлсэн ажлууд нь орон нутгийн төр захиргааны бусад байгууллагуудын хувьд жишиг болохуйц сайн туршлага болсон бөгөөд энэхүү шинэ соёлыг цаашид улам хөгжүүлэх, хүрсэн түвшнээ ахиулах үйлсэд хамтран ажиллаж, Монгол орныхоо хөгжил дэвшилд бодит хувь нэмэр оруулна гэдэгтээ талууд итгэлтэй байна.
Бид дараах арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ гэдгээ тунхаглан илэрхийлж, Монгол Улсын нийт төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг энэхүү үйл ажиллагаанд хамтран оролцохыг уриалж байна.

- Аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн мэдэх эрхийг дээдлэн хүндэтгэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай байх зарчмыг мөрдлөг болгоно.
- Ил тод нээлттэй засаглалыг орон нутгийн төр захиргааны бүх шатны байгууллагуудад хөгжүүлэхийг уриалж, шууд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө ажиллана.
- Ил тод нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд амин чухал үүрэгтэй сэтгүүлзүйн салбарыг чадавхжуулах, бэхжүүлэх асуудлыг дэмжиж ажиллана.
- Сонирхогч бүх талуудтай хуулиа дээдлэн хариуцлагатай, нээлттэй харилцана.
Бид ил тод нээлттэй засаглалыг бэхжүүлэх, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, сэтгүүлзүй хэвлэл мэдээллийн салбарын үүрэг оролцоог нэмэгдүүлэх эрмэлзэл зорилтоо батлан илэрхийлж, бүх нийтийг энэ үйлсэд идэвхтэй оролцохыг уриалан Монголын үндэсний сэтгүүлзүйн 103 жилийн ойгоор энэхүү Тунхаг бичигт гарын үсэг зурав.
2016 оны гуравдугаар сарын 04-ний өдөр.
Улаанбаатар хот.
Улаанбаатар хот.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн
Улаанбаатар хотын захирагч ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ эвлэлийн ерөнхийлөгч БАДАМ-ОЧИРЫН ГАЛААРИД