logo
АСЕМ-ын төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлнө

АСЕМ-ын төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлнө

2016/03/09

АСЕМ-ын дээд хэмжээний XI уулзалтын харуул хамгаалалтад хилийн цэргийн албан хаагчдыг дайчлахаар сургуулилалт явуулж эхэлсэн бөгөөд  ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газраас хамтран жагсаалын ерөнхий зураглалыг гаргахаар ажиллаж байгаа талаар АСЕМ-ын Аюулгүй байдал, ёслол, хил нэвтрэх асуудал хариуцсан ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанаар хэлэлцэв.

Мөн уулзалтаар ирэх 4 мянга гаруй төлөөлөгчид виз олгох ажлын хэсэг байгуулж, төлөөлөгчдийг визийн хураамжаас чөлөөлөхөөр төлөвлөн, визийг ГХЯ болон хилийн боомтод олгохоор болсныг ажлын хэсгийхэнд танилцууллаа. 

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын хүрээнд Улаанбаатар хотноо дөрөвдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд болох Ази Европын парламентын түншлэлийн IX уулзалтыг зохион байгуулахад оролцох сайн дурынханд аюулгүй байдлын сургалтыг холбогдох байгууллагуудаас явуулахыг уг ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн сайд Д.Дорлигжав үүрэг болголоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш