2016 оны гуравдугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Их нуурууд болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 12-17 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 4-6 хэм хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 18 хэм хүйтэн, харьцангуй чийг 69 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны гуравдугаар сарын 12-ноос гуравдугаар сарын 16-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Хүйтний эрч суларч Завхан голын эх, Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.