logo
Олон улсын Абилимпын наадамд оролцох тамирчдын зардлыг нийслэлээс санхүүжүүлнэ

Олон улсын Абилимпын наадамд оролцох тамирчдын зардлыг нийслэлээс санхүүжүүлнэ

2016/03/11
Нийслэлийн Засаг дарга “Дэмжлэг үзүүлэх тухай” А/171 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  2016 оны 03 дугаар сарын 23-наас 28-ны өдрүүдэд Франц Улсад зохион байгуулагдах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Олон улсын Абилимпын 9 дүгээр наадамд эх орноо төлөөлөн оролцоход дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тэмцээнд оролцох зардал болох 16,686,100 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлнэ.

Харин тэмцээнд оролцсон тухай тайланг ирснээс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст ирүүлэхийг Монголын абилимпын холбооны гүйцэтгэх захирал Д.Оюунчимэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш