logo
Гамшгаас хамгаалах сургалт, дадлага нийслэлийн хэмжээнд болно

Гамшгаас хамгаалах сургалт, дадлага нийслэлийн хэмжээнд болно

2016/03/21
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах сургалт, дадлага зохион байгуулах тухай” А/220 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлах төр захиргааны болон аж ахуйн нэгж байгууллагуудад Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 16:00 цагт зарлан мэдээллийн сургалт, дадлагыг зохион байгуулах үүрэг өглөө.  

“Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”,  “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-ыг хэрэгжүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргийн Засаг дарга нарт даалгалаа. Нийслэлийн хэмжээнд зохион байгуулагдах гамшгаас хамгаалах сургалт, дадлагад шаардагдах 7.539.000 төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш