Дуучин Нара өнгөрсөн ням гарагт "Смарт" телевизийн шууд нэвтрүүлэгт орох үеэр нэвтрүүлгийг дундаас нь орхиж гарсан. Энэ талаар өөрийн фэйс хуудсаар үзэгчдээсээ нэвтрүүлгийг орхин гарахаас аргагүй болсондоо хүлцэл өчжээ.
Тэрээр, ""15н Раунд" шууд нэвтрүүлгийг дундаас нь орхиж гарсандаа энэ нэвтрүүлгийг үзэж байсан нийт үзэгчдээс албан ёсоор хүлцэл өчье. Энэ нэвтрүүлгийн дуудлагыг худалч, хулгайч биш учраас хүлээн авч очсон. Харамсалтай нь хөтлөгчийн харилцааны өнгө аяс, хэт дорд үзсэн байдал дээд намайг биеэ барьж чадахгүй орхиж явахад хүргэлээ.
Ардын охин МӨНХТӨРИЙН НАРАНТУЯА очиж эзэнтэй, эзэнгүй асуултанд чинь хариуллаа, харин танай нэвтрүүлэг жинхэнэ худалч хулгайч нартаа дуудлага хүргүүлж тэднийгээ оруулж ард түмний асуултыг асуулгаарай. Тэгэхийг бас ард түмэн шаардана гэж бодож байна." гэжээ.