Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 22. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 13. Ангараг гараг. Бага морь одтой, 7 улаан мэнгэтэй харагчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 58 минутад мандан, 18 цаг 58 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Зөрчилтэй, салан задгай, уур хүргэм өдөр. Ямар ч өвчин туссан хүндэрч архагшиж болно. Зөрчлөөс зайлсхийж асуудлыг тайван замаар шийдэж сур. Тогтмол бус замбараагүй хооллолтоо зогсоо. Сайн унтаж амар. Амьдралаа хүндрүүлэх хэрэггүй. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Тэдний тусламжийг ав. Ингэснээр харьяат байдалд орохоос зайлсхий.
Үхэр (4/20-5/20)
Өглөөнөөс эхэлсэн их ажил таныг хоол идэх ч завгүй байлгана. Шинэ үүрэг хариуцлага нэмэгдсэнээр таны цалин ч дагаад нэмэгдэнэ. Томоохон саад бэрхшээл ажил дээр тань үүсэх эсвэл санаа муут хорлож магадгүй. Үүнээс өөрийн дотоод итгэл үнэмшлээрээ даван гарах бөгөөд дахин ийм зүйл болно гэдгийг бүү март. Амжилт дандаа ардаасаа уршиг дагуулж байдгийг мартахгүй байхыг хичээ. Харин хэн нэгэн таныг муулахад түүнийг огтхон ч тоохгүй байх нь хэл амнаас сэргийлж байгаагийн илрэл юм.
Хамтатгах (5/21-6/21)
Биеэ барьсан түгжигдмэл өдөр. Бүтээл туурвилыг хийж гүйцэлдүүлэхэд тохиромжтой өдөр. Ашигтай захиалгыг хийж дуусгахад онцгой их хүчин зүтгэл гаргах шаардлагатай. Энэ өдөр та сэтгэл хөдлөлөө бусдад харуулахыг хүсэхгүй. Зорилгодоо анхаарлаа хандуулж түүнд дөхөн очиход таны санаа бодол төвлөрнө. Оюун санааны ба гар хөдөлмөр үр дүнтэй байна. Сурлагадаа мэдэгдэхүйц амжилт олно.
Мэлхий (6/22-7/22)
Санхүүгийн асуудлууд таны сэтгэл санааг эзэмдэх боловч эдгээрийг бүрэн шийдэж чадахгүй нь. Олон тооны хөрөнгө оруулалтын хувилбарууд, сэтгэл татам саналуудын дундаас та эцсийн сонголтоо хийж чадахгүйн. Санхүүгийн гэрээ хэлэлцээр эсвэл ирээдүйн хамтын ажиллагааныхаа нөхцөлийг тодорхойлох тохиролцохдоо бичиг баримтад туйлын анхааралтай ханд. Эс тэгвээс засаж боломгүй алдаанд хүрч болзошгүй.
Арслан (7/23-8/22)
Өдөр тутмын ажил хэргээс орж ирэх орлого өснө. Хэд хэдэн газар ажиллаж мөнгө олох боломж олдоно. Бүү яар, бүх бичиг баримтаа шалга. ажлаа гүйцээ. Уян хатан овжин бай. Зээл бүү өг, бүү ав. Гэр бүлийн эргэн тойронд харилцан бие биенээ зэмлэх бололтой. Өөрийн ухаалаг байдлаар асуудлыг шийдэхэд таагүй байдлыг засч, дотны хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ.
Охин (8/23-9/22)
Сар таны орд руу шилжсэн байгаа тул таны эрч хүч, урам зориг өндөр байна. Энэ ордныхон тайван хүмүүс биш бөгөөд үргэлж шинэ зүйл сурахыг эрмэлзэж байдаг. Олон нийтийн шинэ ажилд оролцож, илүү их зүйл сурах боломжийг бүү алд. Өөрийн хайртай хүнтэйгээ цагийг хамт өнгөрөө. Хэрвээ тэр таныг ойлгохгүй мөн та өөрөө түүнд сэтгэл хангалуун бус байгаа бол энэ талаар шударгаар ярилцаж, цаашид ганцаараа байхыг хүсч байгаагаа хэлэх хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Эргэн тойрон таныг шүүмжилсэн хүмүүсээр дүүрч та зөрчил маргаанд толгой эргэнэ. Хэт улайрсан нэг талыг баримталсан байр суурь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдгийг сана. Ийм байр суурь баримталбал нөхцөл байдал мөд сайжрахгүй. Өсвөр насны хүүхдүүд нэлээд асуудалтай байх хэдий ч тэдэнд уурлахын өмнө өөрийгөө тэдний насан дээр ямар байснаа эргэцүүлэн бод.
Хилэнц (10/23-11/21)
Шинэ зорилго, сонирхол танилууд таны амьдралд бий болно. Энэ нь тухайн цаг нөхцөл тохируулан хүмүүст хэрхэн дээд зэргийн байдлаар харагдах тухай бодоход хүргэнэ. Эрч хүчээ бага зэрэг бууруулж, ирээдүйнхээ тухай бод. Төлөвлөгөөндөө засвар оруулах цаг болсон байна. Өөрийн хүч, нөөц, боломжийг зөв хуваарилж, чиглэсэн зорилгодоо хүрэхийн төлөө зоригтой урагшла. Харин биеэ тоож, бусдыг шаардаж шахаж болохгүй. Ажлын хамтрагч болон дарга удирдлагыг өөртөө татаж чадвал таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно.
Нум (11/22-12/21)
Маш сонирхолтой үр бүтээлтэй цаг үе. Та хамгийн хүнд ажил төрлөө ч өөрийн эрч хүчээр биелүүлэх чадвартай байна. Танаас өөр хэн шийдвэрлэх харайлтад бүх хүчээ дайчилж чадах билээ дээ. Төрөлхийн шулуун шударга мөн харамгүй занг тань хар амиа бодогсод эсвэл хуурмаг хүмүүс ашиглах гэнэ. Тиймээс өөрийн хүрээний хүмүүстэйгээ харьцаарай. Эрүүлдээ өөрийн боломжоо дүгнэ. Та мөрөөдлийнхөө төлөө тэмцэх ёстой.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр та хувь заяатайгаа дахин хүчээ үзэж, нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна. Гэвч энэ байдлаа хадгалж үлдэхийн тулд зарим нэг зүйлийг золиослох хэрэг гарч магадгүйг сануулж байна. Үүнд та бэлэн байх хэрэгтэй бөгөөд анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Одоо та эрүүл мэнддээ анхаарах цаг болсон тул өөртөө цаг гарган эмчид үзүүлж шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Хайртай хүнтэйгээ учраа ололцох өдөр. Чухал хэрэгтэй ажлаа бөөнөөр нь бус хэсэг хэсгээр нь биелүүл. Оддын таагүй байрлал нь шинэ хүнтэй танилцахгүй, сайн мэдэхгүй хүмүүстэй цагийг өнгөрөөхгүй байхыг зөвлөж байна. Гэмтэж бэртэх, бүдүүлэг байдалтай учрах, дайсагнах байдлын аюул байна. Ямар ч өрсөлдөөн танд ашиггүй төгсөнө.
Загас (2/19-3/20)
Тантай хамт ажилладаг хүмүүс таны чадварыг үнэлснээр та илүү өндөр нөлөө бүхий албан тушаалд хүргэх ярилцлаганд орох болно. Цалингийн асуудлыг хэлэлцэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Та гэрээ байгуулахын өмнө өөрчлөлтөнд хэр удаан дасч чадахаа тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Дэглэм барьдаг энэ ордныхон өөрчлөлт хийхээр шийдэж, хоол сойхын оронд дасгал хийхийг илүүд үзэх болно. Биеийн тамирын клубт бүртгүүлж, эрүүл мэнд бие галбираа хамгаалах талаар мэдлэгээ сайжруул. Кофе уухын оронд зөөлөн ундаа уухыг эрхэмлэ.