logo
 “Петровис” ХХК сошиал уралдаануудаар бэлэг барьж байна

“Петровис” ХХК сошиал уралдаануудаар бэлэг барьж байна

2016/03/23

Бэлэг аливаа хүнд урам зориг өгч, хором, цаг, өдрүүдийг аз жаргалтай болгодог билээ.

Үндэсний томоохон компани “Петровис” ХХК сошиал хэрэглэгчиддээ зориулан гуравдугаар сарыг бэлэг барих сараар зарлаж, төрөл бүрийн сонирхолтой цуврал уралдаануудаар бэлэг барьсаар байна. Тухайлбал, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр азтан болсон таван эмэгтэйд супер бэлгийн багцыг гардуулж өглөө.

Сошиал буюу facebook, instagram, twitter зэрэг олон ниитийн сүлжээний сайтуудаас мэдээ, мэдээлэл авах нь нэмэгдээд байгаа энэ цаг үед тус компанийн сошиал хуудаснуудаас компанийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллээс гадна жолооч нарт зориулсан хэрэгцээтэй мэдээлэл, зөвлөгөөг түлхүү авах боломжтой. Ухаалаг, соёлтой жолооч гэж хэн бэ, машинд авч явах шаардлагатай зүйлсийн жагсаалт, хүүхдийг машинд тээвэрлэхэд анхаарах зүйлс, автомашиныхаа үзлэг, оношилгоог хэзээ хийх вэ, хэрэв та машин байсан бол ямар маркийн машин байх байсан бэ зэрэг хэрэгцээтэй, зугаатай мэдээлэл, зөвлөгөөтэй танилцаарай.

“Петровис” ХХК Монгол улсын өнцөг булан бүрт буй хэрэглэгчдийнхээ санал, хүсэлт, сэтгэгдлийг хэрэглэгчийн утас (976-11-330505) болон сошиал хуудсуудаараа хүлээн авч, үйл ажиллагаандаа тусган ажилладаг. Хэрэглэгчтэйгээ ойр тус компани цаашдаа ч цаг үетэйгээ нийцсэн уралдаануудаар бэлэг барихаар төлөвлөжээ. Энэ сард илүү олон бэлэг авах боломжтой тул амжиж уралдаандаа оролцож бэлгийн эзэд болоорой.

Танд амжилт хүсье!

 

Сошиал хаягууд:

·         Тwitter.com/petrovismn

·         Instagram.com/petrovismn

·         Facebook.com/petrovisofficialpage

Сэтгэгдэлүүд

Дээш