Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй хэргүүд бол “Шинэ төмөр” замын буюу Х.Баттулга, А.Гансүх нарын шалгагдаж байгаа хэрэг болон “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хөрөнгийг завшсан, залилан мэхэлж авсан гэх үндэслэлүүдээр Х.Баттулга гишүүний туслахаар ажиллаж байсан эмэгтэйчүүд болон бусад эрхмүүдийг шалгаж байгаа асуудал юм. Дээрх хэргүүд нь тусдаа хэргүүд бөгөөд “Шинэ төмөр” замын хэргийг АТГ, ЦЕГ-тай хамтран шалгаж байгаа бол “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” төслийн хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас шалгаж байгаа.
Дээрх эрхмүүдийн амлаж байснаар Ухаа худаг-Гашуунсухайтын чиглэлд барих 267 км төмөр зам өнөөдөр ашиглалтад орчихсон, ашгаа өгөөд эхэлсэн байх ёстой атал “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын төсөл өнөөдөр овоолсон шорооноос өөр юмгүй байгаа. Хэдхэн хоногийн өмнө Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж, авсан зээлээ, цалингаа тавьж чадалгүй дампуурахад хүрч, зарим иргэдийг амиа хорлохыг завдах хүртэл үйлдэл хийлгэхэд хүргэсэн. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ...