УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 6-8 хэм дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 хэм хүйтэн, харьцангуй чийг 61 хувь, агаарын даралт 881 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны гуравдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 29-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 27-нд төв, зүүн зүгийн нутаг, говийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд Алтайн уулсаар, 26-нд зарим газраар секундэд 12-14 метр, 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд ихэнх нутгаар сэрүүснэ.