logo
Нийслэлийн 14 байршилд дуудлага худалдаагаар газар эзэмшүүлнэ

Нийслэлийн 14 байршилд дуудлага худалдаагаар газар эзэмшүүлнэ

2016/03/24
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Дуудлага худалдаагаар газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгох газрын байршлыг тогтоох тухай” А/229 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн ИТХ-ын тогтоолоор баталсан нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж, ашиглуулахаар тусгагдсан дор дурдсан байршлуудад газар эзэмших, ашиглах эрхийг дуудлага худалдааг зохион байгуулна. Үүнд:
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Налайхын чиглэлийн автозамын хойд талд Амины сууцны хорооллын зориулалтаар 3.46 га
  • Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ногоон зоорины  баруун талд орон сууцны зориулалтаар 0.82 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт  Чингис хаан олон улсын нисэх онгоцны  буудлын урд талд үйлчилгээний зориулалтаар 5.0 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 7.74 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 9.47 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 6.8 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5.52 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 5.61 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 0.9 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1.42 га
  • Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яармагийн гэр хорооллын урд талд орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1.91 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Төв аймаг чиглэлийн автозамын дагуу үйлчилгээний зориулалтаар 1.0 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны  буудлын баруун урд талд худалдаа, үйлчилгээний зориулалтаар 0.83 га
  • Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Чингис хаан олон улсын нисэх онгоцны  буудлын баруун урд талд орон сууцны зориулалтаар 0.39 га
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 2016 онд багтаан зохих журмын дагуу зохион байгуулахыг Өмчийн харилцааны газарт, тухайн газарт баригдах барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийн шийдлийг тодорхойлсон баримт бичиг, барилгын эх загвар зураг батлахыг Ерөнхий төлөвлөгөөний газарт иженерийн шийдлийн техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгохыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д, Ус сувгийн удирдах газарт, “Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-т, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д, “Мэдээлэл холбоо сүлжээ”  ТӨХК-д тус тус даалгав.
Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш