Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 28. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 20. Сумъяа гараг. Онгоц одтой, 1 цагаан мэнгэтэй шарагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 42 минутад мандан, 19 цаг 11 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Таны хоол хийх чадвар сайн байна. Хоол хийх нь танд нэгэн төрлийн амралт болно. Гэвч хэт идэх нь хор хөнөөл ихтэй. Урьдчилан бэлтгэж, хөргөгчинд хадгалаагүй хоол хүнс бүү хэрэглэ. Хордлого авч болзошгүй. Дасгал хийх эсвэл бүжгээр хичээллэх нь онцгой ашигтай байна. Саяхан болсон таагүй зүйлээс гарч чадсан энэ ордныхны хувьд өөрийгөө дээд зэргээр үнэлж, өөрийгөө өндөрт тавина.
Үхэр (4/20-5/20)
Хамтран ажиллагсад, захирагдагсадтайгаа харьцаа тааруу байна. Хэрүүл маргаан гарч болзошгүй. Таны эрүүл мэнд муудна. Албаны ажил үүрэгтээ анхаарлаа төвлөрүүл. Эргэн тойрныхныгоо ойлгохыг хичээж дарамт бүү үзүүл. Үндсэн гол зүйл болон хоёрдугаар зэрэглэлийн асуудлуудаа тодорхойлж чадсанаар биеэ авч явах зөв чиг шугамд орно. Та нарын олонх нь бодол санаагаа цэвэрлэх, шинэчлэхийг хичээнэ. Согтууруулах ундаа бүү хэрэглэ.
Хамтатгах (5/21-6/21)
Сансрын энерги хүлээн авах, амар амгалан, өөрийгөө гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд сайн өдөр. Хувийн амьдралаа цэгцлэхэд тааламжтай. Таны дур булаам байдал, шаргуу зан өндөр амжилтанд хүргэнэ. Гэхдээ үйл явдлыг хурдасгах хэрэггүй. Таны амжилт аажим давших хөдөлгөөнөөр зорилгодоо хүрэх болно. Дотоод тэнцвэрээ өсгөхийн тулд жуулчлалаар, аль эсвэл аялал зугаалгаар явахыг одод зөвлөж байна. Харин өлсөж болохгүйг анхаар.
Мэлхий (6/22-7/22)
Амиа бодсон зан гаргах нь танд сайн зүйл авчрахгүй. Амьдралд юу хамгийн үнэтэй вэ гэдгийг өөрөөсөө асуу. Таны гэр бүлийн асуудал зарим нэг сонирхолтой хүмүүсээс болж бодож байснаас тань илүү томрох болно. Та хаа ч явсан амин дэм ихтэй хоол ундаа сонирхох бөгөөд хэрвээ та жиндээ санаа зовдог бол бага зэрэг хязгаарлалт хийхэд гэмгүй. Хэрвээ та мөнгө санхүүгийн асуудалтай байгаа бол дэлгүүрээр хэсэхгүй байхыг зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Өөрийн амгалан тайван, өөртөө итгэлтэй байдлаа мэдэрнэ. Өрсөлдөөн зөрчил тэмцлийн оронд та урьдын төлөвлөгөө, санаа бодлоо хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд бэлэн байна. Шинэ мэдээ, нөхөрсөг зөвлөгөө, төрөл садантайгаа уулзах нь материаллаг байдалд сайнаар нөлөөлж, санхүүгийн огцом өсөлтөд хүргэнэ. Өөртөө хэтэрхий их асуудлыг овоолох, олон ажлыг зэрэг явуулсны хэрэггүй. Мөнгө хөрөнгөө ашигтай хөрөнгө оруулалт болгох талаар санаа тавь.
Охин (8/23-9/22)
Шинжлэх ухааны үйл ажил, сурлагадаа чухал мэдээлэл хүлээн авах магадлалтай. Амжилт авч ирэх ажлын олон санал ирж магадгүй. Өөрийн имижээ бүрдүүлж, мэдлэгээ баталж харуулах цаг үе. Дунд насны хүмүүсийн сэтгэл санаанд өөрчлөлт гарч, сэтгэл хөдлөл ихэсч, өвчинд өртөж болзошгүй. Таагүй явдлаас болж гаргасан алдаа нь итгэлгүй мэдээлэлд хүргэнэ.
Жинлүүр (9/23-10/22)
Чухал өөрчлөлт гарч, өмнөх санаа бодлыг дүгнэн шинэ төсөл боловсруулах идэвхтэй оролцоно. Баялаг чинээлэг , сайхан байдалд хүргэх шинэ санаа болон үйлдлүүд нь таныг хүссэн үр дүнд хүргэж чадахгүй. Бие хүчний ажил хийх болон олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байхыг одод сануулж байна. Гэр бүлийн харилцаанд асуудал гарах болон хамтрагчтайгаа үл ойлголцох магадлалтай.
Хилэнц (10/23-11/21)
Урам зоригтой өдөр. Эр эм шинж чанар давхацсан байгаа тул та маш эрч хүчээр дүүрэн байх болно. Хариуцлагыг гартаа авч, бусдын төлөө санаа тавь. Ингэснээр таны амьдрал ямар хурдан өөрчлөгдөж байгааг мэдрэх болно. Хэдий та эрч хүчээр дүүрэн байгаа ч таны анхаарал сул байгаа тул бусдын тусламжийг авахаас татгалзах хэрэггүй. Бусдад туслан, мөн тэдний тусламжийг авангаа өөрийгөө сэргээж бага зэргийн эмчилгээ хийхэд гэмгүй.
Нум (11/22-12/21)
Эсрэг өдөр. Гэнэтийн ажлын санал эсвэл бизнесийн эртний андтайгаа тааралдах өдөр. Хэт их яарсан эсвэл өөрийн сонирхлыг илүүд тавьснаар ажилд тань саад болно. Та түр амсхийж анхаарал болгоомжтой байж хөндлөнгийн ажиглалт хийгээрэй. Гэхдээ хэт ачаалалтай ажилласнаас болоод мэдрэлийн ядаргаанд өртөж болзошгүй. Таны амжилт хүсч байсан тэр үр дүнг авчрах болно. Эрүүл мэндийн тал дээр анхаарлаа хандуулах цаг аль хэдийнээ болсныг гараг эрхэс танд сануулж байна.
Матар (12/22-1/19)
Та хүчин чармайлт гаргаж чадвал олон сайхан зүйл танд тохиолдох болно. Хэрвээ бага зэрэг л залхуурч амрах юм бол маш том боломжийг алдах болно. Жижиг сажиг зүйлст анхаарал хандуулалгүй аливааг ерөнхийлөн ойлгохыг хичээ. Хэрвээ энэ бүх зүйлийн жинхэнэ зорилгыг ойлгож чадвал үл ойлголцол арилах болно. Оройн хоолоо хамтдаа удаанаар амтархан идэх нь мэдээж сайхан байх хэдий ч та болон даргын тань хооронд байх тодорхой заагийг давахгүй байхад анхаар. Хэрвээ та жин нэмээд байгаа бол хоолны дэглэмдээ анхаар.
Хумх (1/20-2/18)
Урт хугацаанд хийхээр шийдсэн зарим ажил тань танай гэр бүлийнхэнд таалагдахгүй байх болно. Юу хүсдэгээ сайтар бодож, ямар асуудалд итгэлтэй бус байгаагаа олж мэд. Та магадгүй удаан хугацааны турш бусдын хүсэлд тааруулж амьдарсан учраас өөрийн жинхэнэ хүсэл эрмэлзлэлээ юу болохыг одоо хүртэл мэдэхгүй яваа байж мэдэх юм. Одоо л танд юу хамгийн чухал вэ гэдгийг олж мэдэхэд хамгийн таатай үе юм. Хэрвээ таны тайван байдал алдагдаж буй мэт санагдвал хайр дурлалын харилцаандаа анхаарал хандуул.
Загас (2/19-3/20)
Хийж гүйцэтгэсэн ажилдаа орж асуудлыг тодруулж ажил хэрэгч зохицуул. Өөрийн үзэл бодлыг хамгаалж гарч чадна. Ажил хэргийн ахиц зогсонги байдалд орно. Таны юмсын утга учрыг олох гэсэн хүсэл танд асуудал үүсгэнэ. Урлагийн хүмүүст тааламжтай өдөр. Бизнесмен хүмүүс өмнө эхлүүлсэн ажлаа дуусгах шаардлагатай. Ямар нэгэн байдлын улмаас та эр зориг гаргах шаардлага гарна. Гэр ахуйн асуудалд хэт их анхаарснаас улбаатай. Санхүүгийн асуудалд ялна. Хайр сэтгэлийн асуудал дээр та зөөлөн, ухаалаг, халамжтай байна.