logo
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

2016/03/29

2016 оны гуравдугаар сарын 29-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм хүйтэн, харьцангуй чийг 81 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.  


2016 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 03-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв  

30-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн хойд хэсгээр, 31-нд ихэнх нутгаар, 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орж, салхи  секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр дулаахан байх боловч 31-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа бүх нутгаар хүйтэрч Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 4-9 хэм, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш