Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 31. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 23. Бархасвадь гараг. Суулга одтой, долоон улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага: Түлэх. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 18 минутад жаргана.
Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Эрч хүч дүүрэн өдөр. Энэ ордын бусад ордод нөлөөлөх нөлөө маш их байна. Тэд ганц харцаараа л бусдын сэтгэл зүрхэнд нэвтрэн орно. Үл итгэмтгий, бүрэг зэрэг сөрөг зан чанаруудаасаа татгалз. Тэгвэл бусдад нөлөөлөх таны нөлөө улам хүчтэй болно. Харин та бусдын ярианд хөндлөнгөөс оролцож хэрэггүй бөгөөд энэ нь сайн үр дүнд хүргэхгүй.
Үхэр (4/20-5/20)
Мэдээлэл мэдлэг ихээр дутагдаж байгааг мэдэрнэ. Нэр хүнд нөлөө дутагдаж байгааг ч мэдэрнэ. Төслийн санхүүгийн ажлыг хариуцдаг хүмүүстэй муудалцаж магадгүй. Таны зорилго алтан дунджийг баримтлах явдал мөн. Албан тушаалын хөдөлгөөнийг хэт сэтгэлийн хөөрлөөр хүлээн авсны хэрэггүй. Учир нь тэдгээр нь эд материалын зардлын өсөлтийг улам нэмэгдүүлэх болно.
Хамтатгах (5/21-6/21)
Идэвхитэй бүтээлч өдөр. Та өөрийн авьяас чадвараа янз бүрийн төвшинд харуулж чадна. Бүлгээрээ хичээллэх, найз нөхөдтэйгөө харилцахад таатай байна. Шинэ санаа таны өмнө нэмэлт орлого олох эх үүсвэрийг нээж өгнө. Шинэ танилтай болвол таны цаашдын үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Өнөөдөр ажил төрөлд эерэг, сөрөг ноцтой өөрчлөлт болох бололтой. Санаа муутны өдөөн хатгалгааны, аль эсвэл өөрийн ажлын хамтрагчаас болж хохирогч болох нь. Гэр бүлд асуудлууд гарна. Харилцан зэмлэл хүртэх магадлалтай. Гэр бүлдээ анхаарал халамж тавь.
Мэлхий (6/22-7/22)
Хүчтэй өдөр. Та бүхэл өдрийн турш эрч хүчээр дүүрэн байх болно. Та хүмүүст бурууг тохож, тэднийг хянахыг хүсэх бөгөөд таны атаач зан хөдлөх бололтой. Бусад хүмүүс заавал тантай адилхан байх ёсгүй гэдгийг сана. Үргэлж ялахын оронд асуудлыг зөв зүйтэй шийдвэрлэх аргыг ол. Болгоомжтой байхгүй бол хэт их зарлага гаргах магадлалтай. Өөрөөр хэлбэл та ямар ч ашиггүй зүйлд мөнгөө цацна гэсэн үг. Төлбөр тооцоогоо төлж, мөнгөө хямгад.
Арслан (7/23-8/22)
Нийгэм улс төрийн тогтворгүй нөхцөл байдал, зарим нэг өөрчлөлтүүд энэ ордныхны хувийн сонирхлыг хөндөнө. Олонхид нь оршин суугаа газар, өөрийн хүрээллээ солих шаардлагатай тулгарна. Хардах, гомдомхой байдал нь маргалдахад хүргэнэ. Хөдөлшгүй нөөц ба найдвартай ар талтай болж өөрийгөө дээд зэргээр хамгаалахыг танд зөвлөж байна.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр энэ ордныхон эв найрамдалтай байхаас илүү ганцаараа ажиллахыг илүүд үзнэ. Сэтгэл санаа тавгүй байдлаас болоод танаас хамааралтай хүмүүстэй төвлөрч ажиллаж чадахгүй байна. Бодлогогүй үйлдэл бүү хий мөн эцэслэсэн шийдвэр гарга. Олонхи хүмүүс мөнгөө сургалт холбоо, тээврийн хэрэгсэл ойрын хамаатнуудынхаа хэрэгцээнд зарцуулна. Хамаатнуудаасаа санхүүгийн болон материаллаг тусламжийг ав. Эс тэгвээс та ганцаараа хүч хүрэхгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Шинэ найз нөхөдтэй болно. Үүнд анхаарах хэрэгтэй. Өөрийгөө өрөөл хүний байранд тавьж тэр хүний нүдээр хар. Энэ өдөр унацгүй гэдгийг ойлговол та өчүүхэн ч атугай зүйлд хүрэхийн тулд дээд зэргийн хүчээ дайчил. Өөрийн хөрөнгө төдийгүй түншүүдийнхээ мөнгөнд та анхаарал болгоомжтой ханд.
Хилэнц (10/23-11/21)
Та өнөөдөр маш завгүй байх хэдий ч зарим нэг өөрчлөлтийг хурдан хийх хэрэгтэй. Тооцоотой байж, зөн билэг, бүтээлч чадвараа ашигла. Таны шинэ санаачлага амжилттай болж, шинэ бизнесийн төлөвлөгөө гаргахад нөлөөлөх болно. Таныг дэмжиж буй хүмүүстэй ярилцаж, шийдвэртэй алхам хий. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийхийн тулд зээл тавих нь ашигтай байж болох ч төсөөлж байснаас чинь илүү өндөр хүүтэй байж болно. Тиймээс бодит төлөвлөгөө гарга. Магадгүй таны хөрөнгө оруулсан хувьцааны үнийн хэт хэлбэлзэл бусдын мөнгөөр аз туршсан хэрэг болж болох юм.
Нум (11/22-12/21)
Алдагдал хохиролд орж болзошгүй өдөр байна. Энэ ордныхон санхүүгийн үйл ажиллагаа тун эмзэг байна. Энэ ордны бүсгүйчүүд хувь тавилангийн ивээлд байгаа гэж бүү бод таны нэрэлхэх зан, хамгийн их хувь авах шунал мөн өөрийн хүссэнээ авахыг эрмэлзэх шунал тань сарны дургүйцлийг хүргэж болзошгүй байна. Энэ байдлаас гарахын тулд өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан ном сайн уншиж гарах гарцаа тэндээс олж авах болно. Харин цагийг хий дэмий зүйлд үрэхгүй байхыг сануулж байна.
Матар (12/22-1/19)
Таныг удирдагч гариг Нартай нэгдсэнээр таны өөртөө итгэх итгэл нэмэгдэж, эрч хүчээр дүүрэн байх болно. Ямар нэг зүйлийг сайжруулах гэсэн оролдлого үр дүнгээ өгөх бөгөөд та байшингаа худалдах гэж байгаа бол хүссэн үнээрээ зарж чадна. Таны зорилго өөрчлөгдсөнөөр ажил мэргэжлийн хүрээнд өөрчлөлт гарна. Та хэдий одоогийн байгаа байр сууриндаа сэтгэл хангалуун бус байгаа ч сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн хөнгөн хуумгай хөдлөх хэрэггүй. Зөв сонголт хийхийн тулд тохиромжтой үеийг хүлээ.
Хумх (1/20-2/18)
Олон нийтийн уулзалт, арга хэмжээ таны өдрийн ихэнхийг авах бөгөөд цагаа зөв зохицуулах хэрэгтэйг сануулъя. Танд дарамттай санагдаж буй ажлаа эртхэн дуусгаж, гэртээ харьж амар. Та өнөөдөр маш олон төрлийн хүмүүстэй уулзах болно. Та хэрэв улс төр сонирхдог бол ямар нэг компанид ажилд хамрагдаж, мэтгэлцэх урлагийн клубт яв. Өөрийн үзэл бодлоо нээлттэй байлгаж, сонгуулийн компанид ажлын талаар судалж мэдсэнээр таны нэр хүнд өсч, шинэ ажлын боломж гарч ирэх болно.
Загас (2/19-3/20)
Ганцаардмал байдалд орохоос болгоомжил. Одууд таныг ажлын ачааллаа зохицуулж, сайн амарч хооллож байхыг зөвлөж байна. Таныг чин сэтгэлийн нухацтай харьцаа бус хөнгөмсөг явдал илүү татах бололтой. Идэвхитэй үйл ажиллагаа явуулахаас татгалзсанаар та сэтгэл уймруулсан асуудалд орох, санхүүгийн алдагдалд хүрэхээс зугтаж чадна. Асуудлыг шийдэх нь амжилтанд хүрэхгүй байх магадлалтай. Хамтрагчтайгаа хэлэлцээр хийнэ. Гэвч энэ нь бага зэргийн асуудалтай байж хүсэж байсан үр дүнд хүрэхгүй байх магадлалтай.