Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэвт туслах аянд нэгдэхийг зохиолчид уриаллаа. Тэрээр гадаад улсад эмчлүүлэх зайлшгүй шаардлага гарсан тул уншигч, үгийн урлагийн хорхойтнууд тус дэм хүргэхийг хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээллээ. Зохиогч Санжийн Пүрэвт туслах хүсэлтэй иргэд шинээр хэвлэгдэн гарсан түүний номуудаас мөн худалдан авах боломжтойг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Данзангийн Нямаа хэллээ.
Монгол Улсын Гавьяат зүтгэлтэн, Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв гуайг уншигчид “Усны гудамж”, “Чулуун хаалга”, “Эх газрын чулуу” зэрэг романаар нь сайн мэднэ.
Түүний эмчилгээнд 70 сая төгрөг шаардлагатай байгаа. Зохиолч Санжийн Пүрэвт туслахыг хүссэн иргэд Хаан банкны 503 4402 911, Төрийн банкны 103 200 150 992 тоот дансанд мөнгө шилжүүлэх боломжтой юм байна.