Манай улс ардчилсан улс орон болоод хэдийнэ 25 жилийн нүүрийг үзлээ. Өнгөрсөн хугацаанд улс орны хэмжээнд эрх зүйн томоохон шинэчлэлүд хийгдэж, иргэний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг байгуулахаар бид зорьж байна. Мэдээжийн хэрэг өнгөрсөн 25 жилийн түүхэнд бидэнд алдаа оноо олон байгаа нь иргэний эрхийг дээдэлсэн нийгмийн байгууллага руу улам дөхөхийг эрмэлзэн ажиллаж байгаа.
Энэ зорилгын хүрээнд хуучнаар хүчний байгууллага гэж хэлэгддэг байсан цэрэг цагдаагийн байгууллагын эрх зүйн орчныг сүүлийн хэдэн жил өөрчлөх, тэдний мөрдөж ажилладаг хуулийн орчныг шинэчлэх түвшинд шат дараалсан олон ажлууд хийгдэж, үүнийг дагалдан төр засгаас хөрөнгө хүч чамгүй зарцуулсан.
Харамсалтай нь цагдаагийн байгууллагад хийгдсэн шинэчлэл үр дүнгүй, хий хоосон, зардал сүйтгэл дэмий зарцуулсан нь иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээ, иргэд олон нийтийн мэдээллээс тодорхой харагдаж байна.