logo
МЗХ “Залхуурлаа чөлөөлье” хэмээн уриаллаа

МЗХ “Залхуурлаа чөлөөлье” хэмээн уриаллаа

2016/04/06

Монголын Залуучуудын Холбоо 2016 оныг залуусаа “Чөлөөлье” уриан дор нийгмийн хөгжилд түгжээ болж буй асуудлыг хөндөн, түүнийг чөлөөлөхийг олон нийтэд уриалж сар бүрийг өөр өөрийн онцлог нэршилтэйгээр бодлого чиглэлээ тодорхойлсоор байгаа билээ. Тэгвэл энэ дөрөвдүгээр сард “Залхуурлаа чөлөөлье” хэмээн уриаллаа.

Сүүлийн үед залуучуудын дийлэнхи нь хөнгөн хялбар аргаар ашиг, орлого олох гэсэн гэнэн бодолдоо хөтлөгдөөд сайхан боломжоо алдсаар байгаа нь нууц биш. Тиймээс МЗХ дөрөвдүгээр сард залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлэхээр болсон байна.

Уг сарын хүрээнд МЗХ-ны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс залуучуудыг байнгын болон цагийн ажлын байранд зуучлах, тогтвортой ажиллах нөхцөл боломжоор хангах, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдал, ажилчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, хэрэгцээт мэдээллээр хангах аж. Түүнчлэн цагийн ажил хайгчдад зориулсан чиглүүлэх сургалт, "Залхуурлаа Чөлөөлье" өглөөний бүтээлч уулзалт, Залуучуудын өргөн чөлөөг залуучуудын оролцоотойгоор тохижуулах, залуучуудын хэв маягтай гудамж болгох, Ажил олгогчдын зөвөлгөөн зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ.

Мөн энэ сард хийгдэх томоохон ажлын нэг нь олон нийтийн анхаарлын төвд байсан “100 хар үйл явдал”-ыг дөрөвдүгээр сарын 07-нд албан ёсоор зарлаж, хөгжлийн гарц хайсан гутлын жагсаал зохион байгуулах юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш