10.00 цагт: БНСУ-аас эмч нар ирж зүрхний ховдол цоорхой хүүхдүүдийн үзлэгийг үнэ төлбөргүй хийж түүнээс нийт 6 хүүхдийг сонгон Солонгос улсад үнэ төлбөргүй хагалгаанд оруулна. Утас: 91997268
10.00 цагт: Монгол Улс "Progress out of poverty index tool" буюу ядуурлаас гарах өөрчлөлтийн индексийн аргачлалыг нэвтрүүлж буй талаар мэдээлэл өгөх арга хэмжээ Рамада Зочид буудлын Даймонд хурлын танхимд болно. Утас: 99100249
10.00 цагт: Өнөөдөр тохиож буй Дэлхийн эрүүл мэндийн өдрийг энэ жил дэлхий нийтээрээ “Чихрийн шижин өвчний эсрэг хамтдаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ЭМСЯ-ны хурлын танхимд хэвлэлийн бага хурал болно. Утас: 320981 (НЭМГ)
11:00 цагт: Монголын Залуучуудын Холбооноос санаачилсан "Хулгайчгүй Монгол" хөдөлгөөнийхөн Чингисийн талбайд 100 хар үйл явдлыг албан ёсоор зарлахын зэрэгцээ хөгжлийн гарц хайсан гутлын жагсаал зохион байгуулна.
12.00 цагт: Засгийн газрын хуралдааны танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Зам тээврийн сайд М.Зоригт оролцож, салбарын бүтээн байгуулалтын талаар болон 2016 онд хийгдэх зам, гүүрийн барилгын ажлуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.
16.30 цагт: “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”-ийг тохиолдуулан “Эко-иргэн хүн” сэдэвт нээлттэй аяны хүрээнд Батлан хамгаалахын их сургуулийн Соёлын төвд нээлттэй өдөрлөг болно. Утас: 95127607, 80003078
17.00 цагт: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Дугуйт өдөрлөг" болно.