Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Мэдээллийн технологийн газартай хамтран зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг эхлүүлэхтэй холбогдуулан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хуралд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, орлогч дарга Т.Энхтуяа, ахлах мэргэжилтэн Ц.Шижир, Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий нар оролцлоо.
Газар өмчлөлийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын нэг болох “Зуслангийн газар өмчлөл”-ийн ажилд шаардлагатай бэлтгэл хангах, эхлүүлээр шийдвэрлэсэн нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Өмчийн харилцааны газрын дэргэд “Ажлын хэсэг” байгуулагдан ажиллаж байна. Нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд “Улаанбаатар хотын зуслангийн бүсэд Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдсаны дараа гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг эхлүүлэх” хэмээн тусгагдсанаас гадна зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлыг эхлүүлэх нь Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилтод мөн тусгагдсан томоохон хэмжээний ажил юм.
Зуслангийн газар өмчлөлийн ажил зохион байгуулагдах байршлууд, хил зааг.
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 25 дугаар тогтоолоор нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт хамаарах зуслангийн 26 байршлын /амны/ ерөнхий төлөвлөгөөг, 2014 оны 101 дүгээр тогтоолоор 5 байршил, мөн оны 181 дүгээр тогтоолоор үлдэх 21 байршлын хаягийн зураг төслийг батлан гаргаснаар төлөвлөлт, хаягжилтын суурь мэдээлэл бүрдсэн. Ингэснээр зуслангийн газруудад газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахдаа шинэчилсэн хаягийн бүртгэл хийгдэх боломжтой болж байна.
Батлагдсан 26 байршил нь Сүхбаатар дүүрэгт Ар хустай, Цолмон, Цээнэ, Бэлхийн даваат, Бэлхийн мааньт, Гоодой, Баянбулаг, Бэлхийн хадат, Бэлх, Бэлхийн цуурайт, Хандгайт, Хандгайтын богино, Хуурай мухар, Майхан толгой, Санзай, Сэлбэ, Сэлх, Шарга морьт, Зуун мод зэрэг 19 ам, Чингэлтэй дүүрэгт Жигжид, Яргайт, Ар согоот, Гүнт, Ойн булаг, Шадивлан, Яргайтын богино зэрэг 7 аманд тус тус өмчлөлийн ажил зохион байгуулагдана.
Цаашид Сонгинохайрхан, Баянзүрх дүүргүүд дэх зуслангийн газруудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахад газар өмчлөлийн үргэлжлэн явагдана.
Газар өмчлөхийг хүссэн иргэдэд тавигдах эрхзүйн шаардлага
Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын даргын 2006 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаар тушаалаар батлагдсан “Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл”-д тусгагдсаны дагуу зуслангийн газруудыг өмчлүүлэхэд зөвхөн тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулж ажиллана. Батлагдсан төлөвлөлт зөрчигдсөн тохиолдолд тухайн газар нь өмчлөгдөх боломжгүй бөгөөд төлөвлөлттэй уялдуулах арга хэмжээ авснаар өмчлүүлэх ажил хийгдэнэ.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасанчлан хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэр дэх гудамж, талбай, зам, амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэг, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай зэрэг нийтийн эдэлбэрийн газрууд, бэлчээр, ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад газарт газар өмчлүүлэх боломжтой.
Монгол Улсын “Ойн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасанчлан ойн цоорхой, ойн захаас гадагш 100 м газар, тарьц суулгац бойжуулах мод үржүүлгийн газруудын эзлэх талбай нь ойн сан бүхий газарт хамаардаг байна. Мөн “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйл, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А/230/127 тоот тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам”-д заасанчлан хот суурин газрын усан сан бүхий газрын эргээс 100 метрээс доошгүй зайд газар өмчлүүлэхийг хориглосон байна.
Иймд холбогдох хууль тогтоомжид заасанчлан ойн сан бүхий болон усны сан бүхий газрын онцгой, эрүүл ахуйн, энгийн хамгаалалтын бүсүүд, нийслэл хотын нутаг дэвсгэр дэх хуульд /Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай/ заагдсан ангилал бүхий нийтийн эдэлбэрийн газрууд, зам, шугам сүлжээний газруудын трасс, улаан шугам, хамгаалалтын бүсүүдэд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх боломжгүй тул зуслангийн газрын шинэчилсэн тооллого, бүртгэлийг дээр дурьдсан ангилал тус бүрээр урьдчилсан байдлаар боловсруулсан.
Зуслангийн газруудад хийгдсэн тооллого, бүртгэлийн үр дүн.
Иргэдийн зуслангийн зориулалтаар газар эзэмшиж байгаа Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүд дэх 26 байршилд /аманд/ суурин болон хээрийн судалгааны ажлыг гүйцэтгэж, 2014 оны 7 дугаар сарын байдлаар нийт 40059 нэгж талбар байгаагаас 18216 нэгж талбар нь өмчлүүлэх боломжтой байна гэсэн урьдчилсан тоо гарсан юм. Бусад нэгж талбаруудын хувьд хуульд заасан шаардлага хангахгүй тул өмчлөгдөх боломжгүй, мөн тодорхой зөрчил арилгасны үндсэн дээр өмчлөгдөх боломжтой нэгж талбарууд эзэлж байна. /Судалгааны урьдчилсан дүнг хавсралт хүснэгтээр харуулав. Судалгаанд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй Сонгинохайрхан дүүргийн зарим байршлууд хамрагдсан болно./

Дүүрэг | Чингэлтэй | Сүхбаатар | Нийт |
Амны тоо | 9 | 17 | 26 |
Өмчлөгдөх боломжтой нэгж талбарын тоо | 4040 | 14176 | 18216 |
Өмчлөгдөх боломжгүй нэгж талбарын тоо | 8655 | 13188 | 21843 |
Нийт дүн | 12695 | 27364 | 40059 |
Хаягийн зураг төсөл батлагдсан 26 байршилд хийгдсэн урьдчилсан тооллогоор өмчлөгдөх боломжтой 18216 нэгж талбарыг “Зуслангийн газрыг өмчлүүлэхэд баримтлах чиглэл”-ийн дагуу батлагдсан төлөвлөлттэй уялдуулах арга хэмжээг авсны үндсэн дээр өмчлүүлнэ.
Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй зэрэг дүүргүүдийн зуслангийн газрыг иргэдэд өмчлүүлэх ажлын хүрээнд газар дээрээ бодит байдлаар ямар байгааг нэгж талбар, хашаа бүрээр нь очиж кадастрын зураг болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй харьцуулан судалж, тоолж, бүртгэх, зөрчлийн байдлыг нарийвчлан гаргах ажлыг хийж, газрын зөрчил арилгуулах, мэдээлэл сурталчилгаа хийх, иргэдийн газрын эрхийн бүртгэл болон газар ашиглалтын байдлыг танилцуулах зорилгоор “Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо”-г Шадивлан, Жигжид, Шарга морьт, Майхан толгой зэрэг 4 байршилд байгуулан бэлтгэл хангаж ажилласан.
Зуслангийн газар өмчлөх хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах
Нийслэлд зуслангийн газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахдаа иргэд болон албан байгууллагууд, албан хаагчдад хэт ачаалал үүсгэхгүй байх, зардлыг хэмнэх, иргэд газрын харилцааны албанд биеэр ирж, урт хугацаагаар дугаарлахгүй байх нөхцлөөр хангах зорилгоор иргэдийн зуслангийн зориулалтаар эзэмшиж буй газраа өмчлөх хүсэлтийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт хэрэгжсэн төслийн хүрээнд бий болсон “Газрын харилцааны цахим үйлчилгээний систем U-Las”-ийн программ хангамжийг ашиглан цахим хэлбэрээр хүлээн авч, анхан шатны хариуг өгч ажиллахаар бэлтгэл хангаж байна.
Иргэдийн хүсэлтийг www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулах хүлээн авах бөгөөд системд иргэд өөрийн мэдээлэл болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой, өмчлөгдөх боломжгүй, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авах бөгөөд тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗАР