Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 8. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 1. Сугар гараг. Шийдэм одтой, 8 цагаан мэнгэтэй цагаан бич өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 6 цаг 20 минутад мандан, 19 цаг 29 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдрийн болж буй үйл явцад дипломатаар хандахыг үл тоох, өөрийн үзлээ хамгаалах тэмүүлэл нь харилцаанд муугаар нөлөөлнө. Хайр сэтгэлийн адал явдлаас зайлсхий. Энэ нь сэтгэлээр унагааж, хэрэггүй ярианд бүх энергиэ алдана. Амьдралын эрч хүч огцом буурснаар таны биеийн байдал гоо сайханд сөргөөр нөлөөлнө. Сэтгэлийн хөөрөлтэй эрчүүд аливаа золгүй явдлын золиос болж магадгүй байна.
Үхэр (4/20-5/20)
Мэргэжлээ солих, амьдралдаа томоохон өөрчлөлт хийх цаг үе ирсэн байна. Таны өмнө гэнэтийн боломжууд нээгдэнэ. Хувийн мөрөөдлүүдээ цэгцэл. Танд чухам юу хамгийн хэрэгтэй байна. Нөхцөл байдлаа гэнэт өөрчлөгдөхийг хүлээх хэрэггүй. Ирээдүйдээ хэрэгтэй сургамж ав. Таагүй байдлыг өөртөө ашигтайгаар шийдэх боломжийг түргэн ашигла.
Хамтатгах (5/21-6/21)
Мэргэжлийн тал дээр ажил хэрэг ихээхэн бүтэмжтэй. Эрх мэдэл, олон талт мэргэжлээ ашиглан хамт олон, ажил дээрээ амжилт олно. Өнөөдөр ухаалаг буулт хийх нь ажил хэрэгт амжилт олоход ихээхэн нөлөөлнө. Амжилтгүй байж мэдэх зүйлээс болж ирээдүйн асуудлуудыг шийдэхээ хойшлуулна. Ажил хэрэг амжилттай мэт санагдана.
Мэлхий (6/22-7/22)
Зөрчилтэй өдөр. Олонх энэ ордныхон шинэ, сонирхол татам танил хүлээж байна. Гэвч хайр дурлалын ээлжит ялалтандаа бүү яар. Өнөөдөр таныг амар амгалан тайван байдал болон бясалгал хүрээлэх бүрэн магадлалтай. Гэр бүлийнхэнтэй харилцах харилцаа хурцдах, аль эсвэл найз нартайгаа муудах магадлал их байна. Бачимдах шалтгаас хол байж, сэтгэл хөөрлөө барь. Магадгүй та хүсэж буйгаа бодит байдалтай хольж хутгаж байж мэднэ. Хувь заяа таны зорилгодоо хүрэх тэмүүлэл шантаршгүй байдлыг сорьж байна.
Арслан (7/23-8/22)
Ганцаар байхад таатай өдөр. Өнөөдөр та эргэн тойрныхныхоо анхаарлыг өөрийн санаа зовоосон асуудлуудад хандуулж өрөвдүүлэхийг хүсэж магадгүй. Өөрийн санаа зовоосон асуудлуудаа бусдад бүү дэлгэ. Бусдын нуруун дээр өөрийн бэрхшээлтэй асуудлуудаа бүү тавь. Боломжтой бол хамгийн дотнын хүмүүстэйгээ уулзаж зөвлөгөө ав.
Охин (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Бүх зүйлээс ашиг, шинэ санаа олно. Сэтгэл санаагаа өөдрөг байлгах шаардлагатай. Гэрээ хэлцэл байгуулах, захиа захидал бичихэд тохиромжтой. Аялал, зугаалгад тааламжтай, удаан дурсагдах болно. Хөнгөн, хөгжилтэй харилцаа чинь харилцан ойлголцол, итгэлтэй нөхцөл байдлыг тогтооход тусална. Таны нийтэч харилцаа санаа нэгтэй хүмүүсээ олоход тусална.
Жинлүүр (9/23-10/22)
Эерэг бодол санаан дээрээ анхаарлаа төвлөрүүлж, гомдлоо март. Орчин тойрныхны харьцаанд бий болсон асуудлыг шийдвэрлэхэд хүрнэ. Энэ өдөр уйтгарт, нэгэн хэвийн ажлаа хийх, таагүй хүмүүстэй уулзах төлөвтэй байна. Аж ахуйн хэрэг, гэр ахуйн ажлыг даруй шийдвэрлэх шаардлага гарч, багагүй хөрөнгө зарцуулна.
Хилэнц (10/23-11/21)
Хий хоосон мөрөөдөлд умбах өдөр. Өнөөдөр санасан бүхэн бодит амьдралд хэрэгжихгүй. Гэнэтийн нөхцөл байдал, уулзалт, муу мэдээнээс бүү эмээ. Хэрвээ боломжтой бол, өдрийн хоёрдугаар хагасыг цэвэр агаар, байгалийн сайханд өнгөрүүлээрэй. Ингэснээр хэт ачаалал, айдас түгшүүрээс сална.
Нум (11/22-12/21)
Ивээн тэтгэгч эсвэл хамгаалагч хайж байсан хүн өнөөдөр хэрэгтэй хүнээ олно. Гэрээ байгуулна. Мөн азтай холбоо үүсэж болно. Энэ нь гэр бүл болох, уран бүтээл хамтран хийхэд мөн хамаарна. Албан тушаал ахих, ахуйн асуудлаа шийдэх, удирдлага, захиргааны байгууллагад хандахад таатай өдөр. Уран бүтээлч хүмүүст өөрийн авьяасаа нээх ба бодсоноо хангалттай хэрэгжүүлж чадна. Худалдааны үйл ажилд сайн байна. Зохих үр дүнд хүрэхийн тулд муу хүмүүсийн эсэргүүцлийг даван туулах хэрэгтэй.
Матар (12/22-1/19)
Од эрхэс танд өнөөдрийг бүрэн зориулахаар амлаж байна. Та энэхүү боломжийг алдалгүйгээр өөрийн хийхээр хүссэн бүх зүйлийн эхлэл болон өрнөлийг амжилттай үргэлжлүүлж боломжийг ашигла. Эсрэг хүйсийн хүмүүсийн өмнө дур булаам нэр хүндтэй байна. Аливаа танилуудын хүрээ өргөжиж, сонголт хийх боломж гарна. Хэдийгээр таны сонгосон хамтрагч хөнгөмсөг боловч хэрвээ хайр дурлалд умбахад бэлэн байгаа бол энэ мэдрэмж таны амьдралыг илүү их сонирхолтой болгоно.
Хумх (1/20-2/18)
Хэвийн байдлаар өдөр эхэлнэ. Улс төр, нийгэм, тайван. Үдээс хойш хүмүүсийн харьцаанд зарим зөрчил гарна. Та тэргүүний дунд байраа эзэлж асуудлаас ухарч магадгүй. Ойр дотнын хүний зөвлөгөөний ачаар буруу тооцоо гаргахаас зайлсхийж чадна. Та ээлжийн амралтаа авах гэж байгаа бол сайн бодох хэрэгтэй. Учир нь хэрэггүй цагт амрах нь дараагийн боломжийг хаах нэгэн хэлбэр болно.
Загас (2/19-3/20)
Үл эвлэрэл, маргаантай өдөр. Олон жил ханилсан хосуудын харьцаа таагүй болно. Тогтворгүй хосууд салж сарнихдаа хүрнэ. Хүмүүстэй уулзах, удаан ярилцах ялангуяа шийдвэр гаргахад тохиромжгүй. Бүх асуудлаас түр зуур хөндийр. Та хүүхдүүдээ зугаацуулж, тэдэнд заавар зөвлөгөө өгөх хэрэгтэй бөгөөд тэдний баяр хөөрийг унтраах хэрэггүй.