logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2016.04.08/

Өнөөдөр болох үйл явдлууд /2016.04.08/

2016/04/08

08.30 цагт:  Бага боловсролын монгол хэлний хичээл, суурь боловсролын сургалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Баянгол дүүргийн Үндэсний лаборатори 28-р сургууль “Сайн хичээл-үйл ажиллагаа” дүүргийн зөвлөгөөнийг зохион байгуулна. Утас: 88632833


09.00 цагт: "Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага" зөвлөгөөн Улаанбаатар Дулааны сүлжээ ТӨХК-ийн байранд болно. /Нарны гүүр даваад зүүн талд/ Утас: 99773800, 88008516


10.00 цагт: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн 150 ортой өргөтгөлийн барилгын шав тавих арга хэмжээ болно. /ОБЕГ-ын хойд талд/... Утас: 91399149, 88144951, 88100043


10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаныхан нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил болон газар шинэчлэн зохион байгуулах төслийн үйл явцтай танилцана. Утас: 88781218. 325044


10.00 цагт: Нийслэлийн Агаарын чанарын алба, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ерөнхий боловсролын 80 сургуульд агаарын бохирдол ба Хүүхдийн эрүүл мэнд сэдэвт сургалт зохион байгуулна. Сургалтын нээлт Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль дээр болно. Утас 325044, 88117728


11.00 цагт: Монгол Улсаас төрсөн анхны дэлхийн аварга, мастер үсчин С.Мөнхнасан Хэвлэлийн хүрээлэнд сэтгүүлчдэдмэдээлэл өгнө..


11.00 цагт: Нийслэлийн иргэдэд зуслангийн газар өмчлөх ажлын албан ёсны нээлт Хангарди ордны 14-н давхарт болно. Утас: 88112919


11.00 цагт: Орон нутаг дахь уран бүтээлчдийн зөвлөл болон тус номын сангийн хамтын ажиллагааны нээлтийн арга хэмжээ Үндэсний төв номын санд болно. Утас: 320637, 88435611, 99273614


11.00 цагт: Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнд уламжлалт анагаах ухааны түүхийн музейн нээлт болно. Утас: 99072705


11.00 цагт: БНСУ-ын КОЙКА байгууллагын санхүүжилтээр Монгол-Солонгосын политехник коллежид барьж байгуулсан хичээлийн шинэ байр, урлагийн заал, орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмж бүхий зургаан лабораторийг хүлээн авах ёслол болно. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сун болон албаны бусад хүмүүс оролцоно. /Хаяг: Хан-Уул дүүрэгт Эрчим хүчний яамны ард Монгол-Солонгосын политехник коллеж/ Утас: 91915340


11.00 цагт: Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх авто цуваатай холбогдуулан Нийслэлийн замын цагдаагийн газраас хэвлэлийн бага хурал хийнэ.


11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, яаралтай тусламжийг зөв, чанартай үзүүлэх нь” сургалт “J” зочид буудалд болно. /Хаяг: Солонгосын элчин сайдын яамны зүүн талд, Сэлбэ голын зам дагуу “J Hotel”/ Утас: 99013782, 99838674


11.30 цагт: Өнөөдөр тохиож буй "Олон улсын бурханы шашинтны өдөр”-ийн хүрээнд МБШТөв Гандантэгчэнлин хийдийн Да лам мэндчилгээ дэвшүүлж, айлдвар сургаалиа айлдана. хийдийн нийт лам хуврагууд Гавсүм, Шашин дэлгэхийн ерөөл, Жинлавцогзол хурна. Утас: 88 081261


11.30 цагт: Нийслэлийн Хан-Уул дүүрэгт шинээр барьж ашиглалтад оруулсан "Усан спорт, сургалтын төв"-ийн нээлтийн үйл ажиллагаа болно. /Хаяг: ХУД-ын 16 хороо, Буянт-Ухаа-1 хорооллын хойд талд, 7 дугаар сургуулийн хажууд/ Утас: 88085801, 88013435


11.30 цагт: Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх авто цуваанд нэгдсэн Авто болон мото клубууд Нийслэлийн замын цагдаагийн газраас 13 дугаар хороолол, Зүүн 4 замаас төв замаараа Драгон хүртэлх чиглэлд явна. Утас: 89007791, 93021019


14.00 цагт: МХЕГ-ын даргын зөвлөлийн хурлаар 2016 онд Монгол Улсын хэмжээнд тариалах үр тариа, төмс хүнсий ногооны үрийн чанар, нөөц, аюулгүй байдалд хийсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэнэ. Хурал МХЕГ-т болно. Утас: 91989890


14.00 цагт: Баянгол дүүргийн Тамгын газрын Иргэний танхимд Сэтгэл судлалын багш, судлаачид оролцсон "Хүүхдийн нийгэмшихүйн зарим асуудал" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99233387


14.00 цагт: Монгол Улсын Сангийн сайд Б.Болор болон Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн дэд ерөнхийлөгч Мэхмэт Сүрэйяа Эр нар Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын засгийн газар хоорондын Хөгжлийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурах үйл ажиллагаа Сангийн яаманд болно. Утас: 51-267366

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш