logo
Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

2016/04/11

2016 оны дөрөвдүгээр сарын 10-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Тэс голын хөндий, Дорнод Монголын тал нутгаар 2-7 хэм, Туул, Тэрэлж голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, говийн бүс нутийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй.  Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 8-10 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 хэм дулаан, харьцангуй чийг 49 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2016 оны дөрөвдүгээр сарын 12-нээс дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

12-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн нутгаар,15-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 12,15-нд зарим газраар, 13-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 14-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.  Завхан голын эх, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш