Оюутолгойн гэрээнд 57-р тогтоолын дагуу өөрчлөлт хийхийг нэр бүхий 20 гишүүн шаардаад байгаа ч засаг хөдлөх шинжгүй байна. Харин 20 гишүүний тоонд л нэмэлт өөрчлөлт орсон сураг гарав. Тиймээс 57-ын багийн гишүүн Ц.Сэдванчигаас үйл явц ямар шатандаа явж байгааг тодрууллаа.
-57-р тогтоолын шаардлага биелэгдэх эсэх асуудал ямар шатандаа явна вэ?
-Их хурлын тогтоол бол хууль шүү дээ. Хуулийг хэрэгжүүлэх, хэрэгжүүлэхийг шаардах, ажил болгох нь УИХ-ын гишүүний нэг үүрэгт ажил. Тиймээс шаардлага тавьж байгаа асуудлыг үргэлжлүүлнэ. Одоогийн байгуулчихсан гэрээнд хоёр тал бичгээр зөвшилцөөд хэзээ ч өөрчлөлт, засвар оруулж болохоор заалт байгаа. Тэр дагуу зөвшилцөөд өөрчлөлт оруулах боломж байгаа гэж үзэж байгаа юм. Гэтэл хөрөнгө оруулагч засгийн газар хамтарсан мэдэгдэл хийгээд байгаа нь байгуулчихсан гэрээнийхээ нэг заалтад хүндэтгэлтэй хандахгүй байна гэсэн үг. Түүнээс гадна миний нэг эмзэглээд байгаа зүйл бол Австралийн “Аustralian” гэдэг сонин дээр гарсан нэг нийтлэл. Тэрхүү нийтлэлд “Битгий шуна” гэсэн үг байгаа юм. Энэ үг зүгээр нэг сул үг биш болов уу. Тэгэхээр яагаад ийм юм бичих болов гэдэг асуудал гарч ирж байна. Ер нь бол Рио тинто компанийн захирлын Оюутолгойн тухай ярианаас тоймолж, гарчиг авч бичсэн бололтой юм билээ. Австралийн тэр сонин нэр хүндтэй олон сая хүн уншдаг том сонин. Гэтэл УИХ-ын гишүүд нь Засгийн газартаа гэрээгээ сайжруул гэсэн шаардлага тавингуут тийм нийтлэл гараад ирсэн. Энэ гэрээг тойрсон ямарваа нэгэн шударга бус зүйл байсан бол энэ гэрээний хувь заяанд сайнаар нөлөөлхгүй шүү дээ. Буруу эхэлсэн зүйл буруу тийшээгээ л явна. Гэтэл шуналтай хэсгийнх нь шуналыг дарчихаад байхад нэмээд 20 нөхөр шунаад байна гэсэн агуулгаар тэр нийтлэл гарав уу эсвэл 34 хувиа 50-аас дээш болго, 30 жил гэдэг арай дэндсэн зүйл байна. Үүнийгээ одоо эргэж хараач гэдэг шаардлага хүргүүлсний төлөө хувиа нэмэгдүүлэх гээд шунаад байна гэдэг агуулгаар тэр нийтлэлийг бичив үү гэдэг дээр тодруулмаар байгаа юм.
-Тэгээд та энэ талаараа тодруулж өгөхийг хүсэн зүйл явуулсан уу?
-Яагаад ийм нийтлэл гаргах болсноо тодорхой болгооч, хэн нэгэн улс төрч, өндөр албан тушаалтан шан харамж нэхсэн, шаардсан эсвэл авсан зүйл байдаг бол та бүхэн нэрээр нь тавиач. 20 гишүүн шаардангуут яагаад ийм зүйл бичив гэдэг хариу шаардаж байгаа. Ер нь Монгол улсыг дорд үзэж байна уу, Африкийн орнууд шиг эсвэл хээл хахууль авилгандаа баригдчихсан, шунал нь дэндсэн улс орон гэж үзээд байна уу гэж асуумаар байна. Тийм ч учраас би 20 гишүүнийхээ шаардлагыг дэмжээд явж байна.
-Х.Тэмүжин, Д.Тэрбишдагва нарын гишүүд байр сууринаасаа ухарч байгаа сурагтай. Тэгэхээр та бүхний шаардлага намжих нь гэж хүмүүс харж байна?
-Нэгэнт ийм хариуцлагатай шаардлагыг тавьчихсан. Шаардаад байгаа зүйл нь өөрөө хуулийн дагуу зүйл. Түүнээс хэн нэгэн нь өөрийн хувийн ашиг сонирхлыг хөөх гээд ийм зүйл хийгээгүй. Тэгэхээр бидэнд шантраад, буцаад байх зүйл байхгүй. Хуулиа, тогтоолоо хэрэгжүүл гэдэг шаардлагаа үргэлжлүүлнэ гэж бодож байна.
-Саяхны нэг сонинд гарсан Баабарын нийтлэлд гэрээ ашигтай, удахгүй 30 тэрбумын ашиг орж ирнэ гэх утгатай зүйл бичигдсэн байсан. Харин танд энэ ашиг орж ирнэ гэдэг нь анзаарагдаж байна уу?
-Миний хувьд сонгууль дөхөж байна уу, сонин дээр хэн юу бичив гэдэг нэг их сонин биш. Ер нь бол УИХ-ын гишүүний бүрэн эрх нь арай дуусчихаагүй байгаа. Ямар ч байсан бүрэн эрхийнхээ хугацаанд бид төр түмнийхээ төлөө, улсын ирээдүйн төлөө хийж чадахгүй ч хэлээд явна гэсэн бодолтой байгаа. Хэлнэ гэдэг чинь хийхийн тал. УИХ-ын шийдвэр хамтын шийдвэр байдаг учраас нэг гишүүн ярилаа гээд ажил болчихдог зүйл биш боловч ямар ч байсан 20 гишүүн хийж, хэрэгжүүлж чаддаггүй юм гэхэд хэлээд явна. Эргэж бутраад ингэх, тэгэх болов уу, сонгууль дөхөж байгаа юм чинь болохгүй юм болов уу гээд эргэлзээд байх зүйл гарахгүй.
-Ойрын үед ямар алхам хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Хурц алхам хийгээд, нийгмийг бужигнуулаад, олон түмнийг тогтворгүй байдалд оруулах бодол надад алга. Гэхдээ ямар ч байсан тавиад байгаа зарчмаасаа ухрахгүй, хуулийн хүрээнд шахаад шаардаад, хэлээд яриад явах бүрэн боломж байгаа.
-Засгийн газартай ойлголцох гэж дахин оролдлого хийсэн үү?
-Ерөнхий сайдтай хөөцөлдсөн зүйл нэг их байхгүй. Намайг хөдөө явж байх хооронд манайхан нэг удаа уулзах оролдлого хийгээд бүтэлгүйтсэн гэсэн.
-Тэгвэл н Рио тинто Оюутолгойн гэрээг үзэглэснийхээ дараахан хөрөнгө оруулалтынхаа харьяаллыг Нидерландын вант улс руу шилжүүлснийг “Үндэсний мэдээ” сонин дэлгэсэн. Татвараас зайлсхийх энэ булхайн талаар ямар бодолтой байна вэ?
-Яг энэ асуудлаар тодорхой судалж тогтоосон зүйл алга. Олон улсын гэрээ хэлэлцээр ерөнхий зүйлд зохицуулагддаг. Хэрвээ илэрхий гэрээг зөрчсөн Монгол улсыг хохироосон, татвараас зайлсхийсэн зүйл хийгээд байгаа бол энэ гэрээ явахгүй. Дэлхийд томд тооцогдох нэр хүндтэй төсөл шүү дээ. Энэ нэр хүндтэй төслийг санхүүжүүлж байгаа гэрээлэгч талууд нэг жижиг хулхи зан гаргаад байвал энэ төсөл чинь нэр хүндээ алдана. Наад зах нь зах зээл дээр үнэ ханш нь унана. Магадгүй энэ төслийг үргэлжлүүлэх мөнгө төгрөгний эх үүсвэр бүтэлгүйтээд ирнэ.
-Зарим хүмүүс энэ гэрээг энэ чигт нь явуулчихъя. Тэгээд зэсээ гараад ирсэн хойно нь нөхцлөө чангаруулахад чих зөөлөн болно гэлцэх юм?
-Энэ гэрээ 2008-2012 оны их хурал, засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд баталгаажсан. Тэгэхээр зарчмын гол өөрчлөлтөө энэ хугацаандаа л оруулчих нь зөв. Зарим хүмүүс дараагийн засгийн газар нь гарч ирээд өөрчлөлт оруулаад явна биз гэсэн юм яриад байгаа. Энэ тийм оновчтой зүйл биш. Манай монголчуудын зан араншин юу билээ. Магадгүй шинэ их хурал, шинэ засгийн газар гарч ирээд “үүнийг бид мэдэхгүй, өмнөх засгийн газар л мэднэ. Гэтэл одоо ийм өөрчлөлт хийх гээд чадахгүй байна” гээд тайлбар хэлээд байвал бас зовлонтой шүү дээ. Тийм учраас ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал гэдэг зарчмаар бүрэн эрхийнхээ хугацаандаа том өөрчлөлтүүдээ хийж авах нь зөвгэж бодож байна.
-“Монгол 999” Үндэсний нэгдэл Оюутолгойн 16 хувийг худалдан авах боломжтой гэж мэдэгдсэн. Энэ тал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Энэ талаар бодож үзээгүй болохоор хэлэх юм алга. Ер нь монголын төр хувь эзэмшихээр гэрээний үзэл баримтлал суурь хийгдсэн шүү дээ. Дахиад нэг хөрөнгө оруулагч, хувь нийлүүлэгчийг оруулна гэдэг хүндрэлтэй л байх болов уу.
-Намын удирдлагын зүгээс гэрээнд хэл ам хийлгүй үргэлжлүүл гэх юм бол та хүлээж авах уу?
-Манай нам харьцангуй гишүүдийнхээ үзэл баримтлал, байр суурийг хүндэтгэдэг. Тийм зүйл гаргахгүй болов уу.
-Тэгвэл намын дарга чинь та нарын үзэл баримтлалыг хүндэтгэхгүй байна гэсэн үг үү?
-Энэ бол засаглах уу үгүй юу гэдэгтэй огт хамаагүй зүйл. УИХ-ын тогтоол гарсан. Үүнийгээ хэрэгжүүл гэсэн шаардлага.
-Засгийн газрыг огцруулах, эсвэл сайдуудыг нэг нэгээр нь огцруулж хариуцлага тооцох арга хэмжээ авах уу?
-Янз бүрийн асуудал яригдаж байгаа. Тодорхой хэлэх зүйл алга байна.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Болор