Хийгээгүй хэргийнхээ төлөө шоронд 26 жил суусан эр мэргэжлийн боксын дэвжээнд анх удаа тоглон ялж, мөрөөдлөө биелүүлжээ. Одоо 52 настай Дюэй Бозелла Нью Йорк мужийн Син Син шоронд хоригдож байх хугацаандаа шоронгийн боксын аварга болсон байна. 92 настай Эмма Крапсерыг хөнөөгөөгүй болохыг нь тогтоосны дараа буюу 2009 онд түүнийг суллажээ.
"Би камертаа хэвтээд үүний талаар мөрөөддөг байсан, миний мөрөөдөл биелсэн" хэмээн Бозелла тэмцээний дараа хэлсэн байна.
Лос Анжелест дэлхийн аварга Бернард Хопкинс, Чад Даусон нарын аваргын бүсийн төлөөх тулааны өмнө Бозелла рингэн дээр анх удаа гарчээ.
Обама баяр хүргэв
Пүрэв гаригт ерөнхийлөгч Барак Обама Бозелла руу утсаар ярьж, 30 настай Ларри Хопкинстой хийх тулаанд нь амжилт хүссэн байна.
1983 онд Бозелла хүн амины хэргээр 20 жилийн ял сонсчээ. Тэрээр хоригдох хугацаандаа боксчны ур чадвараа дээшлүүлсний зэрэгцээ хоёр ч коллежийн диплом авсан байна.
Нью Йоркийн хоёр залуухан хуульч түүний хэрэг дээр ажиллаж, шүүх хурал дээр хэд хэдэн гэрч худал мэдүүлэг өгснийг нотолсон нотлох баримтыг олжээ. Мөн тэд өөр хүн аллагын хэргийг хүлээснийг илрүүлсэн байна. Бозелла суллагдсаныхаа дараа мэргэжлийн боксын рингэн дээр ганц удаа тоглох хүсэлтэй байгаагаа хэлжээ. Ингээд хуучин аварга Оскар Дэ Ла Хоёагийн удирддаг Golden Boy Promotions фирм түүнийг 20.000 хүний суудалтай Staples Center-т Хопкинстой тоглуулахаар болсон байна. Ингээд шүүгч нар Бозелла ялсныг зарлах үед үзэгчид босч, баяр хүргэжээ.
Бозелла Нью-Йоркоос 90 км зайд байдаг Ньюбюрг хот руу явж, боксын клуб байгуулахаар төлөвлөжээ.
Э.АМАР