logo
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр зарим нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

2016/04/14

 Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.


Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн нутгаар, 15-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хагаст зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон говийн нутгийн зарим газраар, төвийн аймгуудын өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн хойд, Архангайн баруун хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Ховд, Говь-Алтайн хойд, Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөлийн өмнөд хэсгээр 4-9 хэм, Дорноговийн нутаг, Өмнөговь, Дундговийн зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр,  зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 13-15 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 4 хэм дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 859 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2016 оны дөрөвдүгээр сарын 15-наас дөрөвдүгээр сарын 19-нийг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв  

15-нд төв, зүүн зүгийн нутгаар, 16-нд зүүн зүгийн нутгаар, 18-нд төв, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 15-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр, 16-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр өдөртөө дулаарна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш