logo
Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг илрүүлэх хяналт шалгалтыг эрчимжүүллээ

Албан татварт хамрагдаагүй тээврийн хэрэгслийг илрүүлэх хяналт шалгалтыг эрчимжүүллээ

2016/04/14
Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласаны төлбөр хураах ажлыг 1 дүгээр сараас эхлэн 5 дугаар  сарыг дуустал нийслэлийн Засаг даргын 2016 оны А/33 дугаар захирамжийн дагуу  зохион байгуулж байна. Дөрөвдүгээр сард 4,9 дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид татвараа төлөх журамтай бөгөөд 1,2,3 дугаар саруудад татвар, төлбөрт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл эзэмшигчийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн Татварын газрын өгсөн мэдээллээр 262,304 тээврийн хэрэгсэл  эхний улиралд албан татварт хамрагдахаас 157,576 тээврийн хэрэгсэл хамрагджээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хэлтсээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүдэд татвар, төлбөрөө төлсөн эсэхэд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлж, зөрчлийг илрүүлж, хуулинд заасан арга хэмжээ тооцох, албан татвар, төлбөр төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан теле камерын тусламжтайгаар илрүүлэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хураагдсан тээврийн хэрэгслүүдийн гэрчилгээг татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан эргүүлэн олгох бөгөөд албан татвар, төлбөр төлөгчдөд хүндрэл, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш