Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв, Хэнтийн нутаг, Дорнодын баруун, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурна.
2016 оны дөрөвдүгээр сарын 15-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий болон Хүрэн бэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн нутгийн зүүн хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Сэрүүсч 2-4 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 855 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 16-наас дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
16-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 17-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 19-нд төв, зүүн зүгийн нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи 16-нд говь, талын нутгаар, 18-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Завхан голын эх, Увс нуур болон, Дархадын хотгор, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна.