logo
Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна

Замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг анхааруулж байна

2016/04/15
Энэ сарын 14-ний  өдөр  Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 288 дуудлага мэдээлэл  хүлээн авснаас зам тээврийн ослын  184  дуудлага бүртгэгдэв.  Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл  14  бүртгэгдэж,  16 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарчээ.  Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллалаа.

Нойтон цас ихээр орсны улмаас замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсч, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн цаг агаарын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна гэж Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш