logo
Өнөөдөр болох үйл явдлууд /2016.04.18/

Өнөөдөр болох үйл явдлууд /2016.04.18/

2016/04/18

09.00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  болно.


09.00 цагт: Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2016” Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд  болно. Зөвлөгөөнд салбарын төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж оролцоно.


10.00 цагт: Хөдөлмөрийн салбарын хөгжлийн түнш байгууллагуудын уулзалт "Туушин" зочид буудалд болно. Уулзалтанд Монголын мэргэжлийн боловсрол сургалтын болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч олон улсын байгууллагын төлөөлөл, Монгол Улсад суугаа гадаадын Элчин сайдууд гээд чухал зочин олон оролцох юм.  Утас: 70150916, 93110047, 91915340, 96006901


10.00 цагт: Баянгол, Сүхбаатар дүүргийн сурагчдын дунд зохиогдох Монгол улсын "Улаан ном" уралдаант тэмцээн Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвд болон Нийслэлийн 40 дүгээр сургууль дээр тус тус зохиогдоно.  Утас: 99906083, 95744471


11.00 цагт: Хувийн хэвшлийн дуу хоолойг нэгтгэж, сонгуулиас өмнө улс төрийн намууд болон салбарын яамдад хүргүүлэх үндсэн зорилгоор зохион байгуулж буй Монголын Бизнесийн Зөвлөлийн Анхдугаар чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал "Монгол Ньюс" Мэдээллийн төвд болно. Утас: 99105817, 89492828


11.00 цагт: Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооноос Шүүхийн Ерөнхий Зөвлөлтэй тохиролцсоны үндсэн дээр бүх Шүүхүүдэд тохижуулсан Өмгөөлөгчийн албан өрөөний нээлтийн ёслол Сонгинохайрхан дүүрэгт байрлах Эрүүгийн анхан шатны шүүхэд болно.  Утас: 98066116


11.00 цагт: Төрийн ордний баруун хаалганы дэргэд Хатан туул хөдөлгөөнийхөн УИХ-ын даргад шаардах бичиг, нэр бүхий 11 гишүүнд уриалга гардуулна. Утас: 89999939, 99191388


11.30 цагт: "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Олон улсын “Азийн хаалга” үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгнө. Хурлын үеэр ОХУ-ын бараа бүтээгдэхүүний танилцуулга, амталгаа явагдана.


12.00 цагт: Монголын үсчин гоо сайханчдын холбооноос “Алтан хайч” улсын уралдааны талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш