Япон Айчи муж Тоёота хотод “Аврагч Робот”-ын тэмцээн гуравдугаар сарын 25-27 хооронд болж өндөрлөсөн. Энэ тэмцээн нь 1992 оноос хойш зохион байгуулагдаж байгаа бөгөөд зорилго нь гамшиг үүссэн үед аврагч нарын ажиллах боломжгүй газруудад судалгаа, тандалт хийх зориулалттай роботуудын тэмцээн юм. Тэмцээний ерөнхий дүрэм нь саадтай замаар явж хаалга онгойлгох хайрцаг дотор камераа оруулж мэдээлэл дамжуулах юм. Тэмцээнд оролцсон багуудаас аль баг нь их мэдээлэл цуглуулсан ялагч болдог.
Уг тэмцээний ерөнхий дүрэм өөрчлөгдөхгүй ч жил бүр даалгавар нь өөрчлөгддөг байна. Тиймээс оролцогч багууд жил бүр роботоо хөгжүүлж, сайжруулдаг онцлогтой юм. Энэ удаагийн жилийн тэмцээнд нийт 13 баг оролцсоноос Nexis-R баг тэргүүн байранд орсон байна. Сонирхуулахад “Аваргч Робот”-ын тэмцээнд Нигатагийн технологийн сургуулийн оюутан Батбаярын Одхүү зохион байгуулагчийн багт орж ажилласан байна. Тус уралдаанд түрүүлсэн роботын бичлэгийг уншигч танд хүргэж байна.