Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо 2016 оны 04 дүгээр сарын 20-23-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ.
Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын
Ерөнхийлөгч Пьетро Грассогийн товч намтар
Пьетро Грассо 1945 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Италийн Агрижэнто мужийн Ликата хотод төрсөн. 1966 онд Палермогийн Их сургуулийг хуульч мэргэжлээр төгсөж, 1969 онд шүүгчийн эрх авчээ.
-
1972 онд Баррафранка хотын Шүүхийн шүүгч
-
1972-1984 онд Палермо хотын прокурор
-
1984-1985 онд Палермо хотын Шүүхийн шүүгч
-
1985-1989 онд Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх ажиллагааг хариуцсан туслах шүүгч
-
1989-1991 онд Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх Парламентын комиссын зөвлөх
-
1991-1993 онд Хууль зүйн яаманд Гэмт хэрэгтэй тэмцэх газрын үйл ажиллагааг хариуцсан атташе
-
1993-1999 онд Зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлтэй тэмцэх Үндэсний мөрдөн байцаах газарт орлогч дарга
-
1999 онд Үндэсний зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх орон тооны бус прокурор
-
1999-2005 онд Палермо хотын ахлах прокурор
-
2005-2006 онд Үндэсний зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх прокурор
-
2006-2013 онд Палермо хотын Мөрдөн байцаах газрын дарга
-
2013.01.08-наас Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын гишүүн
-
2013.03.16-наас Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчөөр ажиллаж байна.