Ирэх долоодугаар сард манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын салбар хурал энэ сарын 18-23-ны өдрүүдэд болно. Дээд хэмжээний энэ уулзалттай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас аж ахуйн нэгж байгууллагуудад зөвлөмж хүргүүлсэн байна.
Зөвлөмжид архи, согтууруулах ундаагаар үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, баар, караоке, ресторанууд өдрийн цагаар үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулсан байна. Мөн хэв журмын хамгаалалтын үед Чингисийн талбай, Төрийн ордон болон зочид төлөөлөгч ирэх, буцах зам руу харсан цонхуудыг онгойлгохгүй байх, цонхны цаанаас гар утас, камераар бичлэг хийхгүй байхыг зөвлөжээ.