logo
Аюулгүй байдлыг хангахад зориулж гал унтраагуур хандивлалаа

Аюулгүй байдлыг хангахад зориулж гал унтраагуур хандивлалаа

2016/04/21

АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах заал танхимууд болон зочид төлөөлөгч байрлах газруудын галын аюулгүй байдлыг хангахад зориулж Япон Улсын “Хацүта” компаниас 160 ширхэг “Calmie” гал унтраагуурыг буцалтгүй тусламж болгон хандивлалаа.

Маргааш эхлэх Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд эдгээр гал унтраагуураас 60 ширхэгийг Төрийн ордны “Их танхим” болон бусад хурлын заал орчимд байрлуулахаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, Монголын Галын инженер техникчдийн холбооны тэргүүн Д.Бямбацогт нар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Б.Цэвээнпүрэвт дөрөвдүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөв.

Үлдсэн гал унтраагуурыг дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчид байрлах “АСЕМ Вилла” болон “Шангри Ла” зочид буудалд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохих цэгүүдэд байршуулах юм.

Энэхүү “Calmie” гал унтраагуур нь хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн, гаднаасаа нэвт харагддаг савлагаатай, 10 жилийн баталгаат хугацаатай бөгөөд манай улсад хэрэглэгдэж байгаа галын хоруудтай харьцуулахад ашиглах хугацаа болон гал унтраах хүчин чадлын хувьд дэвшилттэй аж.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш