logo
Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна

Авьяаслаг гэр бүлийг шалгаруулна

2016/04/22
НИТХ-ын Тэргүүлэгчдийн  2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан бөгөөд нийслэлийн сар бүрийн 4 дэх долоо хоногийн “Ням” гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх тогтоол гаргасан.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон ажлыг хийж байгаагийн нэг нь “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт залуучууд, эцэг эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, өрхийн эдийн засгаа зөв хөтлөх, тулгамдсан асуудлаа зөв арга замаар шийдвэрлэхэд бодит зөвлөгөө туслалцааг үзүүлэх цуврал лекц юм.

Мөн гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжиж авьяаслаг гэр бүлийг тодруулан шалгаруулж  гэр бүлийн үнэ цэнэ, үлгэр  дуурайлалыг  бусад иргэдэд, гэр бүлүүд сурталчилан таниулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой нийслэлийн “АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ” шалгаруулах уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж байна. Уралдааны 1-р шат нь дөрөвдүгээр сарын 10-22 хооронд дүүргүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 2 шатны уралдаан 2016 оны дөрөвдүгээр сарын 24-ны 11 цагаас Хүннү Молл-д болох юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг family.mn хуудас болон Хүүхэд-Гэр бүл пэйж хуудснаас авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш