2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн нутгийн ихэнх хэсэг ,говь, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, зүүн хагаст зүүн өмнөөс секундэд 5-10 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 5-10 хэм, говийн бүсийн баруун хэсгээр 17-22 хэм, Увс нуурын болон Их нууруудын хотгор, говийн бүсийн зүүн хэсгээр 14-19 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. .Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс секундэд 6-11 метр. 9-11 хэм дулаан байна.
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 1 хэм хүйтэн, харьцангуй чийг 53 хувь, агаарын даралт 865 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
2016 оны дөрөвдүгээр сарын 26-наас дөрөвдүгээр сарын 30-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
26-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 27-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд зарим газраар, 28-нд говь, талын нутгаар, 29-нд Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөө шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.