Арабын нэгдсэн Эмиртын Абу Дабид жүдо бөхийн Гран при олон улсын тэмцээн ням гарагт эхэлж манай жүдочдоос ОУХМ Г.Болдбаатар мөнгө, С.Мияарагчаа, гавьяат тамирчин М.Бундмаа нар хүрэл медаль хүртсэн байна.
Тус тэмцээнд түрүүлсэн тамирчинд 200, мөнгө, хүрэл медалийг 120, 80 оноо авах бөгөөд тэмцээнд дэлхийн 61 орны 370 гаруй тамирчин оролцож хүч, ур чадвараа сорьж байгаа юм. Тэмцээн гурав хоног үргэлжлэх эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын аваргууд тодорч Монголын баг тамирчдаас 60 кг-д Д.Амартүвшин, Г.Болдбаатар, 66 кг-д С.Мияарагчаа, эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, 57 кг-д Д.Сумъяа нар барилджээ. Шигшээ багийн шинэ дасгалжуулагч О.Балжинням тэргүүтэй Монголын жүдочид эхний өдрийн байдлаар медалийн чансаагаар зургадугаар байрт бичигдээд байна. Харин өчигдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 ба 70 кг жингийн барилдаан болсон. Эдгээр жинд Монголын тамирчдаас Г.Одбаяр /73 кг/, С.Ням-Очир /73 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/ нар хүч үзсэн бөгөөд манай сонины дугаар гарах мөчид энэ тухай мэдээлэл хараахан ирээгүй байв.
Д.Өлзий