logo
Амьтан саатуулдаг удирдлагатай тоглоом бүтээжээ

Амьтан саатуулдаг удирдлагатай тоглоом бүтээжээ

2011/10/18
Гэрийн тэжээмэл амьтанд хайртай, тэднийгээ салхилуулж, тоглуулах завгүй ажилтай байдаг хүмүүст зориулж Америкийн “Бидавий” гэдэг компани гэрийн тэжээмэл амьтан саатуулдаг удирдлагатай робот тоглоом зохион бүтээжээ. Хүмүүс ажил дээрээсээ интернетээр ороод тусгай программ ашиглан iPet робот тоглоомыг хөдөлгөж, удирдаж чиглүүлж болдог байна. Ямар ч амьтан хөдөлгөөнгүй тоглоомноос амархан уйддаг. Тиймээс тоглоомыг байнга хөдөлгөж байх хэрэг гардаг.
Ажил дээрээ ч бай, гэртээ ч бай, компьютерийн ширээнийхээ ард ч бай хүмүүс өөрийн хайртай амьтантайгаа тоглох бололцоотой болж байна. Түүгээр ч барахгүй гэртээ үлдээсэн амьтнаа камераар харж болох ажээ.
“Бидавий” компани гэрийн тэжээмэл амьтны хоолны савыг ч удирдлагатай болгож болох талаар ярилцаж байна. Хэрэв тэгвэл хүмүүс алс хол байсан ч нохой нь өлсч байгаа даа гэж санаа зовохооргүй болох аж. Мөн хулгай дээрэм зэргээс сэргийлэх зорилгоор гэртээ хөдөлгөөнтэй камер байрлуулж болох юм байна    
“Би ажлаар ч бай амраад ч бай хотоос гадагш явахаараа муур маань яаж байгаа бол, муур харагч маань түүнтэй хэрхэн харьцаж байгаа бол, тэд хамтдаа хөгжилтэй байгаа болов уу гэж байнга санаа зовдог. Харин одоо программ ашиглаж муурныхаа тоглоомыг удирдаж, мөн муураа гэртээ байгаа юм шиг харж чаддаг болсноор санаа зовох хэрэггүй болж байна” гэж Амьтан хамгаалах нийгэмлэгийн тэргүүн, “Бидавий” компанийн тэргүүн Нэнси Тэйлор ярьсан байна. 
iPet иж бүрдлээрээ 850 доллар юм байна.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш