Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/298 дугаар захирамжийн дагуу нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг зохион байгуулж байна. Тооллогын комисс нь нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогыг дүүрэг тус бүрд 2016 оны 05 дугаар сарын 01-ний дотор байгуулах юм. Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажлыг Сангийн сайдын 2016 оны 126 тушаалаар батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн тооллого явуулах журам, Төрийн болон орон нутгийн өмчийн тооллогын маягтыг ашиглах зааврын дагуу 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн дүнгээр тасалбар болгон зохион байгуулж, дүнг 2016 оны 06 дугаар сарын 30-ны дотор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд танилцуулан баталгаажуулна. Нийслэлийн тооллогын комиссыг Нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа удирдана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.