logo
Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгов

Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгов

2016/04/27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тухай” А/315 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт таван аж ахуйн нэгж байгууллагад түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгов.

Аж ахуйн нэгж байгууллагуудын ашиглалтын тусгай зөвшөөрлийг баталгаажуулж ажиллахыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт, талбайг газрын мэдээллийн санд оруулж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус үүрэг болголоо.

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон талбайд холбогдох хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш