logo
Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан

2016/04/28

Малчид, ард иргэдийн анхааралд:: Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар 9-14 хэм, говийн бүс нутгаар 22-27 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-16 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 хэм дулаан, харьцангуй чийг 38 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 


2016 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 3-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас, 30-нд баруун болон төвийн нутгаар, 5-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст, 2-нд зүүн зүгийн нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 29-нд зарим газраар, 2-нд говь талын нутгаар секундэд 14-16 метр, 30-наас 1-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 13-18 хэм, говийн бүсийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүснэ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш