Өнгөрөгч гуравдугаар сард болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигийн аюулын дараа Япончууд улс орноо сэргээн босгох ажлаа үргэлжлүүлсээр байгаа юм. Байгалийн гамшгийн улмаас 20 мянга орчим хүн амь үрэгдсэн. Харин Японы нэгэн зохион бүтээгч газар хөдлөлт, цунами зэргээс амь аврагдахад хэрэглэглэж болохуйц авсаархан хэрэгслийг бүтээсэн байна.
Энэхүү шар өнгөтэй бөмбөрцөг бол шумбагч онгоц хараахан биш. Харин үүнийг усан дээр хөвөх зориулалтаар бүтээжээ. Японы зохион бүтээгч Шожи Танака "Ноа" нэртэй хөвөгчийг бодож олсон байна. Өнгөрсөн хавар 20 мянган хүний амийг авч одсон аюулт цунамигийн дараа “COSMO POWER” компанийн захирал Танака болзошгүй газар хөдлөлт болон цунамигийн аюулаас хүний амийг аврах хэрэгслийг зохион бүтээхээр шийджээ.
Ноагийн диаметр 1.2 метр, нэг шилэн цонх, нэг хаалга мөн агаар оруулах хоёр нүхтэй. Зохион бүтээгчийнх нь хэлж байгаагаар энэ нь Японы дундаж байшинд багтахаар хэмжээтэй юм байна.
Танака Токио хотын зүүн өмнөд хэсэгт орших цехэд энэхүү хөвөгчийг бүтээхдээ гангаас бөх хэрнээ илүү хөнгөн, бэхжүүлсэн пластик материал ашиглажээ. Аврагчдын анхаарлыг татаж, хараанд нь амархан өртөх учраас аврах хэрэгслийг тод шар өнгөтэй хийсэн байна.
Ноа нэртэй хөвөгчийг хүмүүс аль хэдийн асууж сураглаад эхэлсэн гэнэ. COSMO POWER компанийхны ярьснаар дөрвөн хүн багтахаар зайтай хөвөгчийг авах 700 захилга иржээ. Голцуу айл өрхүүд, зарим компаниуд, загасчид захиалгаа өгсөн байна.
Хөвөгч хэрэгслийг 3.800-4.500 америк доллараар борлуулах аж.
Э.АМАР