logo
Үргэлж өөдрөг байхыг эрмэлз

Үргэлж өөдрөг байхыг эрмэлз

2016/05/03

Танд алдаа гаргах, хэцүү үе тулгарахад гуньж гутрах, сэтгэлээр унах явдал тохиолддог биз дээ. Тэгвэл уураг тархиа дасгалжуулж, үргэлж хөгжүүлснээр хэцүү бэрх үед ч өөдрөг байж болдог аж.


Бидний уураг тархи муу мэдээг бусад мэдээнээс илүү хурдан хүлээн авч санах ойдоо хадгалдаг. Гэтэл алдаа оноо бүхэн танд өөр нэгэн сургамж, шийдлийг олж өгдөг гэдгийг санаарай. Таныг өөдрөг байлгахад туслах 3 зөвлөмжийг хүргэж байна.

1. Талархал илэрхийл.
Тархиндаа сөрөг бодлуудыг хуримтлуулахгүйн тулд эерэг зүйлсийг ч мөн бодож бай. Тархиндаа эерэг үйл явдлуудыг хадгалахын тулд 7 хоногтоо ядаж нэг удаа(өдөр бүр бол сайн) таныг баярлуулсан зүйлд талархал илэрхийлж байгаарай. Талархал нь богинохон байвал зүгээр. Өөртөө тохиолдсон сайн сайхан зүйлийн тухай бодох нь тархинд эерэг үйл явдлыг бүртгэх, санах боломжийг олгодог.

2. Өөдрөг хэлцүүдийг ахин дахин давт.
Нэг мэдээг хэр олон сонсоно, төдий чинээ түүнд итгэдэг. Ихэнхи улс төрч, сурталчилгааны ажилтан үүнийг мэддэг байх. Өөдрөг хэлцүүдийг өглөө бүр өөртөө хэлж бай. Ингэснээр та тархиндаа үүнд итгэх итгэлийг суулгаж байгаа хэрэг юм. "Би өдрөөс өдөрт сайжирч байна.", "Зорилгодоо хүрэхэд минь гарсан бэрхшээл болгоныг би туулах болно." зэрэг өөртөө урам өгөх хэлцүүдийг байнга давтаж байгаарай.Нөгөө талаас сөрөг хэлц, бодлуудыг давтах бүрт та өөртөө түүнд итгэх боломжийг өгч байдгаа сана.

3. Сөрөг бодлуудтайгаа тэмц.
Сөрөг бодлууд бий болох бүрт бид өөрсдөө түүнд яаж хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ шийддэг. Асуудалтай тулгарах үедээ юуг хийвэл зөв бэ гэдгийг тунгааж үзэх нь чухал. Бидний тархи сөрөг бодлыг илүү тусгаж авдаг гэдгийг дээр хэлсэн билээ. Тийм учраас сөрөг үйл явдлууд нь байгаагаасаа илүү муу мэт санагддаг. Хүн нэг зэрэг сөрөг болон эерэг зүйлсийг бодож чаддаггүй гэдэг. Тиймээс сөрөг бодлуудыг бодохгүй байхыг хичээгээрэй.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш