logo
Үс унахаас сэргийлэх боломжтой

Үс унахаас сэргийлэх боломжтой

2016/05/03
Сүүлийн үед хүмүүс компьютер дээр тоглох, нийтийн сүлжээгээр аялах зэргээс болж нойргүйдэлд орон, стресст нэрвэгдэх болсон.

Компьютерийн ард олон цагаар сууж маш их ачаалалтай ажилладаг хүмүүс үс унах өвчнөөс амархан сэргийлэх боломжтой болжээ.

Уг төхөөрөмжийг iRestore гэдэг. Энэ төхөөрөмж нь үсний уг дахь уутанцарыг өдөөж, туяан эмчилгээг хийх 27 улаан туяан гэрэлтэй хосолсон нам түвшний 650nm лазерыг ашиглан бага хэмжээний лазер эмчилгээг хийж буй хэрэг юм.

Үүний үр дүнд хүний үс эрүүл өтгөн байдлаа хадгалсаар байх ажээ. iRestore-ийн дутагдалтай тал гэвэл энэ төхөөрөмжийг зүүхэд эвгүй бөгөөд зүүсэн хүн хэн нэгэнд эвгүй харагдах талтай. Гэхдээ түүнийг нийтийн газар биш, гэртээ ашиглах болохоор асуудал биш байх л даа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш