logo
Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д элсэнэ

Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч, МАН-д элсэнэ

2016/05/05

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАХН-аас гарч МАН-д элсэнэ гэдгээ дөнгөж сая албан ёсоор мэдэгдлээ. Намаас гарах өргөдлөө өнөөдөр Н.Энхбаярт өгөх аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Өнгөрсөн жилүүдэд МАХН-ыг МАН-тай хамтарч ажиллахыг удаа дараа хэлж байсан. Энэ удаагийн сонгуульд МАХН, МАН эвсэж оролцох ёстой байсан юм. Гэсэн ч дангаараа оролцохоор боллоо. Иймээс улс төрчийн хувиар МАХН-аас гарч МАН-тай хамтран, сонгуульд нэр дэвшихээр шийдлээ” гэв.

Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар 2012 онд МАН-аас гарч МАХН-д элсэж байсан юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш