Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтэй 13 нам, гурван эвсэл Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин өнөөдөр намуудын ирүүлсэн бичиг баримтыг СЕХ хянаад 11 нам, гурван эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламжийг нь гардууллаа. СЕХ ХҮН болон ИЗНН-ыг бүртгэхээс татгалзсан байна. Учир нь ИЗНН-аас ирүүлсэн хүсэлтэд гурван дарга нь гарын үсгээ зураагүй, түүнчлэн бичиг баримтын бүрдэл дутуу байсан аж. Харин ХҮН-ын ирүүлсэн бичиг баримт нь тамганы зөрчилтэй байсан гэдгийг СЕХ-ноос мэдэгдлээ.
Манай улсад дээд шүүхэд бүртгэлтэй 24 нам байдаг. Тэдгээр нам дундаас 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхтэй болсон намуудыг танилцуулж байна.
- Ардчилсан нам
- Монгол Ардын нам
- Монгол Консерватив нам
- Бүгд Найрамдах нам
- Монголын Ардчилсан хөдөлгөөний нам
- Монгол Ардын хувьсгалт нам
- Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам
- Ард түмнээ хайрлая нам
- Монголын Уламжлалын нэгдсэн нам
- Монголын Социал-демократ нам
- Иргэний хөдөлгөөний нам
Харин эвслийн тухайд:
- Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл
- Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”
- Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал намын “ХААН сонголт” эвсэл сонгуульд оролцохоор боллоо.