logo
Бие даан нэр дэвшигчдэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг олгож эхэллээ

Бие даан нэр дэвшигчдэд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг олгож эхэллээ

2016/05/06

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцохоор 13 нам, 2 эвсэл, 44 бие даан нэр дэвшигч хүсэлтээ илэрхийлсэн. Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулах юм.

Нийслэлийн хурлын сонгуульд бие даан дэвшиж буй 44 нэр дэвшигчид сонгогчийн гарын үсэг цуглуулах маягтыг нийслэлийн Сонгуулийн хороо тавдугаар сарын 05-наас тавдугаар сарын 11 хүртэл олгоно гэж Нийслэлийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш